Улс төр

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх "Сод Монгол"-ын Ц.Анандбазарт давуу эрхээр концессийн гэрээ байгуулах эрх олгосон

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг өнөөдрийн зориг байгуулагдсан жагсаалыг үймүүлэх зорилготой тусгай ажиллагаа бэлдэж байна гэж жагсаал зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн билээ.  

Энэ талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодруулахад "Би дөнгөж сая гадаадаас ирлээ. Надтай хамт Гадаад хэргийн сайд ирсэн. Тэгэхээр жагсаалд ямар нэгэн оролцоогүй байгаа гэдгийг гэрчилнэ. Сая ЖДҮ-чдийг өмгөөлж, бүлэг дээр авч үлдэх шийдвэрийг гаргалаа. Ер нь УИХ тарах хэрэгтэй. Ингэж ажиллаад ч хэрэггүй юм. Энэ гарын үсэг бүрдэхгүй бол өөрөө санаачлаад явна" гэсэн юм. 

Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Та Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө гэчихээд алга болсон нь ямар учиртай юм?

-Би баримт дэлгэнэ гэж хэлсэн. Худлаа хэлж алга болохгүй. Шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа. Тэнд шатахуун хадгалах том агуулах барих ёстой. Японы талаас үүнд оролцохгүй гэсэн учир Үндэсний хөгжлийн газраас уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. ЗГХЭГ-аас ч ийм санал гаргасан. Гэтэл У.Хүрэлсүх ямар ч сонгон шалгаруулалт явуулахүйгээр Ц.Анандбазарын "Сод Монгол"-д концесс байдлаар бариулах гэрээ хийх шийдвэрийг гаргасан байдаг. Үүний дараа У.Хүрэлсүхийн хамаарал бүхий хүмүүс 500 сая төгрөг авч байгаад баригдсан. Тэр мөнгийг Ц.Анандбазараас авсан гэх мэдээлэл ч явсан. Сая МАН-ын Бага хурлын үеэр Б.Анандбазар Хүрэлсүхийн өрөөнөөс гарч байхтай би таарсан.

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close