Улс төр

Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцээд хаалтаа хийх юм байна. Намрын чуулган завсарласнаар дараагийн хаврын чуулган дөрөвдүгээр сард эхэлнэ. Энэ завсарлаж буй хугацаанд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллах юм. 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4.“Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;

6.Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close