Улс төр

Нэг нам гэдгээ онхи мартсан Нийслэл дэх хоёр “зодоонч”

-С.МӨНХЧУЛУУН “ЯВАН ЧАНГАРЧ”, ТАЛУУД СОШИАЛ БАГАА ИДЭВХЖҮҮЛЭВ-

НИТХ-ын олонхийн саналаар С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоор болсон ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан билээ. Ингэснээр Нийслэлийн МАН-ын хороо тойрсон талцал улам бүр хүчээ авч байна. Өчигдрөөс С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын сошиал багийнхан ер бусын идэвхтэйгээр ажиллаж, нэгнээ харилцан намнаж  эхэлцгээв.  

Гол нь,МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчлууныг хотын дарга болгохоос  татгалзаж буй шалтгаанаа албан бичигтээ дурдаж өгсөнгүй. Үүн дээр нь С.Мөнхчулууны тал дөрөөлж, “Өөрт нь таалагдаагүй учраас шалтгаан ч нэрлэж чадсангүй” гэж гөвшицгөөлөө.

Яг таг байдлаар биччихээгүй ч Ерөнхий сайд сайд У.Хүрэлсүхийн зүгээс С.Мөнхчулууныг 60 тэрбумын гэгддэг нөхдүүдийн улс төрд оруулж ирсэн хүн. Тиймээс ч “хотын фракци” Нийслэл дээр амь бөхтэй амьдрах үндэслэл болно гэж үзсэн нь тодорхой. Мөнхүү “сэлэм” хочит дүүгийнх нь  цагдаа, шүүхийн хаалга татдаг байдлыг нэрлүүштэй.

Харин нөгөө талд С.Мөнхчулуун төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамрагдсан, Нийслэлд  мэргэжилтнээс өгсүүлэн ажилласан. Хувийн бизнес гээд байх зүйл үгүй гэх тодотголуудаар ЭНГИЙН ИМИЖ бүрдүүлж чадлаа. Тэрээр хотын даргаар томилогдох шийдвэр НИТХ дээр гарсны дараа олон нийтэд үгүйсгэгдэж байсан ч аажимдаа дүрээ яван чангарууласан нь анхаарал татав.

“НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛСЭН Ч ХОТЫН ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ”

Өчигдөр өрнөсөн бас нэг сонин үйл явдал нь МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан явдал. Үндэслэл нь, Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой,энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзсэн бол С.Мөнхчулууны намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцжээ. 

Ингэснээр С.Мөнхчулуун НИТХ дахь сул төлөөлөгч болж байна. МАН-ын Ерөнхий хорооноос албан ёсоор бичгээр шийдвэр гаргасан тохиолдолд тэрээр НИТх дахь МАН-ын бүлэгтээ хамааралгүй болно гэсэн үг. Нэг ёсондоо тодорхой хугацаанд Л.Болд гишүүн шиг намтай ч юм шиг, намгүй ч юм шиг явна. Хэрэгтэй, сайн имжиж бол намдаа эргээд орно. Эс бол бүр арчигдах эрсдэлтэй.

Нөхцөл байдал ингэж эргэсэн ч С.МөнхчулуунНамын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн ч би хотын даргад өрсөлдөнө. Би Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч учраас хотын даргад өрсөлдөх бүрэн эрхтэй” гэсэн хариултыг өгч буй юм. Өөрөөр хэлбэл, С.Мөнхчулуун дахин заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлэх нь тодорхой боллоо гэсэн үг юм.

НИТХ Ерөнхий сайдын бичгийг хүлээж авснаас хойших 15 хоногийн дотор багтаж, дахин томилгоог хэлэлцэх учиртай. Тиймээс С.Мөнхчулуунтай дахин хэн өрсөлдөх үү гэдэг асуудал өнөө хэр хөшигний ард яригдсаар байна. Өмнө нь С.Мөнхчулуунтай өрсөлдөж, таван саналаар ялагдсан С.Амарсайхан дахин өрсөлдөх амбицаа орхиогүй хэвээр буй.

Гэвч эцсийн мөчид У.Хүрэлсүхийн талаас ямар шийдэлд хүрч, ямар кандидат гаргаж ирэхийг хүлээх л үлдээд байна.  Уг нь том утгаараа хотын даргыг НИТХ дахь МАН-ын бүлгээс л сонгоно. Тэд бол нэг нам. Ирэх 2020 онд өнөөдөр муудалцаж буй хүмүүс нэг намын эмблем доор мөр зэрэгцээд л нэр дэвшицгээнэ. Харамсалтай тэд өнөөдөр нэг нам гэдгээ онхи мартаж, ийм өрсөлдөөнд шууран орцгоолоо. Үр дүн нь..

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (5)

  1. With a great eye and taste for delineation, you possibly can make an environment impeccable for virtually any exercises linked with feasting room. A vector path, it doesn't matter what the twists and turns are, is often more elastic and scalable. As modern humanity exposes their tanned skin during vacations they enjoy to show off their pictures in social network websites.

  2. Learn about fashion and don a way which makes women cover you. Should be straightforward and decisive while making your own decisions. Research - good research is significant to buying a reliable dress. http://xn--80adbimr1abdy.xn--p1ai/bitrix/rk.php?goto=http://mundobrindes.com/__media__/js/netsoltrademark.php%3Fd=cuci.today

  3. Should your motive here's to learn paintings on the market Melbourne or paintings available Brisbane, unfortunately however, you can't see it here. in April 22, 1560, he was quoted saying:" Your Majesty, you're invincible and support the world in awe. It is maybe one of the most worldwide of mediums, at its practice along with its range.

USD

Close
Close