Спорт

Nike анх удаа Дэлхийн цомын багуудад тусгайлан зориулж өмсгөл бүтээлээ

Ирэх зургаадугаар сарын 7-оос долдугаар сарын 7-ны хооронд Франц улсад зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Дэлхийн цомд оролцох улс орнуудын өмсгөлийг “Nike” брэнд өчигдөр танилцуулжээ. Парист болсон уг танилцуулгаар АНУ-ын, Австрали, Канад, Англи, Франц, Хятад, Өмнөд Африк, Чили, Голланд, Өмнөд Солонгос, Нигер, Бразил, Шинэ Зиланд, Норвег зэрэг 14 улсын иж бүрдлүүдийг танилцуулав.


Английн шигшээ баг улаан хүрэн өнгийг онцолсон бол Австраличууд Мельбурн хотын Хосьегийн гудамжны урлагт тулгуурласан, ногоон, цагаан, улбар шар өнгийг агуулсан өмсгөлийг онцолжээ.