Сурвалжлага, нийтлэл

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлага хийлээ

  ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн бүлгийн нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин аврагчдыг дадлагажуулан,  бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургуулийг “Скай резорт” цанын баазад зохион байгуулж далавч тогтоох болон бие даан нислэг үйлдэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж сурах дадлага сургуулийг хийлээ.

   Дадлага сургуулийн үеэр Уулын шүхрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, тус тэмцээнд Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close