Улс төр

НИТХ: С.Амарсайхан ХОТЫН ДАРГААР сонгогдлоо

НЭМЭЛТ: 19:24 ЦАГТ

НИТХ-аар ѳнѳѳдѳр хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцэхээр товлож, 17:50 цагт тооллогын комиссоо баталсан.

Энэ дагуу санал хураалт явуулах бэлтгэлийг тооллогын комиссын зүгээс ханган ажилласан юм.  Ингэснээр санал хураалтыг эхлүүлж, 45 тѳлѳѳлѳгч тусгайлан бэлтгэсэн ѳрѳѳнд цувран орж, нууц санал хураалтад оролцов.

Санал хурааж дууссаны дараа тооллогын комиссын зүгээс дүнг нэгтгэн тоолох ажлыг эхлүүлсэн юм.  Санал хураалтаар хотын даргад нэр дэвшигч С.Мѳнхчулуун 19 С.Амарсайхан 25 санал авсан байна. Ингэснээр С.Амарсайхан хотын даргын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳнд ялалт байгууллаа.


НЭМЭЛТ: 17:50 ЦАГТ

-НИТХ: ГУРВАН УДАА ЗАВСАРЛАГА АВЧ БАЙЖ,ТООЛЛОГЫН КОМИСЫГ БАТЛАВ-

НИТХ-аар ѳнѳѳдѳр хотын даргын томилгооны асуудлыг хэлэлцэхээр ѳглѳѳ 10:00 цагт товлосон. Гэвч оройн 17:50 цагийн байдлаар үндсэн хэлэлцэх асуудалдаа ороогүй байна. Учир нь, Нийслэлийн засаг даргыг томилоход санал хураалтын дүнг тоолох тооллогын комиссын бүрэлдэхүүнийг батлах асуудлаар гурван удаа завсарлага авсан юм. 

Сүүлийн завсарлагын хугацаанд, С.Амарсайханы талаас Н.Батсүмбэрэл, Д.Амарбаясгалан, Ц.Сандуйгийн талаас Н.Баярсайхан, Г.Тѳмѳрбаатар сѳрѳг хүчнээс н.Одонтунгалаг тѳлѳѳлѳгчийг багтаасан байна. Тооллогын комиссыг баталснаар санал хураах бэлтгэл ажлыг эхлүүлэв.


НЭМЭЛТ: 15:40 ЦАГТ

-СѲРѲГ ХҮЧИН ДАХИН НЭГ ЦАГИЙН ЗХВСАРЛАГА АВЛАА- 

НИТХ дахь АН-ын бүлгийн завсарлага дууссанаар хуралдааныг эхлүүллээ. Хуралдааны эхэнд тѳлѳѳлѳгч  Э.Бат-Үүл "Тооллогын комисс бүрдүүлэх асуудлаар манай бүлэг дахин завсарлага авья" гэснээр дахин завсарлага эхэллээ. Ингэснээр ѳнѳѳдѳр тоолллогын асуудлаар гурван удаа завсарлага авлаа. Сѳрѳг хүчний зүгээс тооллогын комист нэг хүн оруулах саналтай байгаа юм.

Холбогдох хуулиараа нэг асуудлаар хэдэн удаа завсарлага авахыг нарийвчлан зааж ѳгѳѳгүй байдаг аж. 

Тооллогын комист тѳлѳѳлѳгч Д.Амарбаясгалан, Н.Батсүмбэрэл, С.Отгонсүх, н.Мѳнхжаргал нарын таван хүн дэвшээд байсан юм.