Нийгэм

Нөхөн сэргээлтийн зардлыг зөвхөн төрийн сангийн дансанд байршуулна

Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө, ногоон байгууламж, эгнээ тусгаарласан хайс хашлага, гэрлийн шон, троссон хашлага зэргийг эвдэж сүйтгэх аваар осол ихээр гарч байгаа билээ. Түүний нөхөн сэргээлт, засвар, арчилгааны зардлын хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэхтэй холбогдох асуудал ямар ч эзэнгүй, хяналтгүй өдийг хүрсэн байна. Нэг аваар гарахад жолоочийн эвдэж сүйтгэсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн нөхөн төлбөрийг 10 гаруй газрын аль нэг дансанд байршуулж хохиролгүй болгодог байна. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, дүүргүүдийн ТҮК, Хот тохижилтын газар, Замын хөдөлгөөн удирдлагын төв, гэрэлтүүлгийн компаниуд гэх мэт. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр Тээврийн Цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын холбогдох удирдлагууд болон албан хаагчидтай уулзаж үүрэг чиглэл өглөө. Цаашид нөхөн сэргээлтийн зардлыг Төрийн сангийн дансанд байршуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин гүйцэтгүүлж байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр бүх төлбөр тооцоог хянах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн 2018 ондл  гэхэд 1938 у/м хайс дайрагдаж 131,784,000 төгрөгийн хохирол учирснаас 627 у/м хайсны 50,184,075 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж засвар үйлчилгээ хийгдэж 89,148,000 төгрөг буюу 1311 у/м хайс хашлага дайрсан эзэн холбогдож тогтоогдоогүй байна

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close