Энтертайнмент

ОСКАР 2019: Хэн ямар номинацид нэр дэвшсэн бэ?

АНУ-ын Лос Анжелес хотноо Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Холливуд дахь “Долби Театр”-т болох уг кино наадам урьд жилүүдээс илүү өрсөлдөөн, маргаан дагуулж буйг хэвлэлүүд онцолсоор байна. Монголчуудын хувьд хэдийнэ танил болоод байгаа Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” тэргүүтэй олон дуулиант бүтээлүүд Оскар 2019-д нэр дэвшжээ.

ЭНЭ ЖИЛИЙН ХӨТЛӨГЧ ХЭН БАЙНА ВЭ?

Өнгөрөгч хоёр удаагийн кино наадмыг жүжигчин Жимми Киммел дараалан амжилттай хөтөлсөн. Харин энэ жилийн шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр комеди жүжигчин Кевин Харт сонгогдсон байна.

Тэрбээр өөрийн твиттер хуудсанд Энэхүү домогт тайзнаа гарсан гайхамшигт  хүмүүсийн жагсаалтад нэгдэж буйдаа итгэж чадахгүй нь хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Хармсалтай нь түүний бэлгийн цөөнхийн эсрэг үзэл санаатай жиргээ олны дургүйцлийг хүргэж, ялгаварлан гадуурхах үзэлтэй хүн Оскарыг хөтлөх учиргүй гэсэн шүүмжлэлийг хүлээсэн юм.

Ингэснээр жүжигчин Кевин Харт одоогийн байдлаар өөрийн саналаар хөтлөгчийн урилгаас татгалзаад байгаа юм. Одоогоор Оскарыг хэн хөтлөх талаарх албан ёсны мэдээг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээгүй байна.


ЭНЭ ЖИЛИЙН НОМИНАЦИД ХЭН, ЯМАР УРАН БҮТЭЭЛҮҮД НЭР ДЭВШИВ?

Оскар 2019 наадамд нэр дэвшээд буй номинациудыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ил болгосон.

Шилдэг дэлгэцийн бүтээл төрөлд:

-Black Panther

-BlacKkKlansman

-Bohemian Rhapsody

-The Favourite

-Green Book

-Roma

-A Star Is Born

-Vice


Шилдэг найруулагч төрөлд:

-Альфонсо Куарон (Roma уран бүтээлээр)

-Иоргос Лантимос (The Favouriteуран бүтээлээр)

-Спайк Лий (BlacKkKlansmanуран бүтээлээр)

-Адам МакКей (Vice уран бүтээлээр)

-Павел Павликовски (Cold Warуран бүтээлээр)


Шилдэг эмэгтэй гол дүртөрөлд:

-Ялитца Апаричио (Roma уран бүтээлээр)

-Гленн Клөүз (The Wife уран бүтээлээр)

-Оливиа Колмэн (The Favourite уран бүтээлээр)

-Леди Гага (A Star Is Born уран бүтээлээр)

-Мелисса МакКерти (Can You Ever Forgive Me? уран бүтээлээр)