Нийгэм

Сайхан сурталчилгаанд хулхидуулж буй ГЭР интернэтийн хэрэглэгчид


Шилэн кабель ороогүй байгаа аймаг, сум болон УБ-ын гэр хороолол, зуслангийн бүсэд амьдарч байгаа хэрэглэгчдэд зориулж, Юнител групп “Гэр интернэт” өрхийн Wi-Fi интернэтийн үйлчилгээг гаргасан. Эхэндээ “Та 0 төгрөг төлөөд “Гэр интернэт”-ээ аваарай” гэж уриалан хэрэглэгчдээ соронз шиг татаж чадсан. Гэвч хэрэглэгчдийн гомдол санал дагуулсан хэвээр байгаа юм.


-ДАТА МАШ ХУРДАН ДУУСДАГ ТАЛААР ХЭРЭГЛЭГЧИД ДУУ НЭГТЭЙГЭЭР САНАЛ НИЙЛЭВ-

“Гэр интернэт”-ийн үндсэн сунгалт гуч хоногтой картын дагалдах 30gb дата сар ч хүрэлгүй дуусдаг. Сард хэд хэдэн удаагийн цэнэглэлт хийх шаардлага үүсдэг. Дата нь маш хурдан дуусдаг талаар гэр интернэтийн хэрэглэгчид дуу нэгтэйгээр ярьж байв.

-ХЭРЭГЛЭГЧ 1/45 настай эмэгтэй о/: Улаанбаатар хотын захын бүсийн хэрэглэгч. Гэр бүлийн гишүүдийн тоо тав, гэр интернэтийг хэрэглэх төхөөрөмж дөрөв.

-Манайх 25 мянган төгрөгийн сунгалтаа хийгээд арав гаруй хоноод л дуусчихдаг. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүдийнхээ интернэт хэрэглээг маш сайн хянаж, хязгаартай хэрэглэдэг болохоор яагаад үндсэн дата хурдан дуусдагт гайхдаг. Ер нь манайх тэр LookTV-г огт хэрэглэдэггүй, LookTV дата нь байсаар л байдаг.  Үндсэн дата дууссаны дараа 5000 болон 10000 төгрөгийн картаар бараг гурваас дөрвөн удаа цэнэглэнэ. 5000 төгрөгийн карт бол маш амархан дуусдаг. Ер нь гэр интернэт яагаад лимитгүй байж болдоггүй юм бол. Хурдыг нь тогтоогоод ашиглах эрхийг нь хязгаарлахгүй бол хэрэглээд л байна. Хэрэв ийм нөхцөл гарч ирэхгүй бол өөр интернэт сонирхоно гэж бодоод судалж байгаа.

-ЕРДӨӨ ГАНЦ ХЭРЭГЛЭГЧ ГАР УТАСНЫ ТОГЛООМЫГ ТОГЛОХОД ДАТА НЬ ХУРДАН ДУУСЧИХДАГ-

Хэрэглэгч 2 – 19 настай эрэгтэй Д. Хөдөө орон нутгийн хэрэглэгч. Гэр бүлийн гишүүдийн тоо гурав, гэр интернэтийг хэрэглэх төхөөрөмж тогтмол нэг.

-Манай гэр бүлийн хувьд би л интернэт хэрэглэдэг, эцэг эх огт хэрэглэдэггүй. Хааяа даа орж гарсан хүмүүс фэйсбүүк ээ шалгачхаад л гардаг. Хотод байдаг ах маань лизингээр авсан, зүгээр байхаар чи хэрэглэ би сунгаж өгнө гээд л өгсөн. Миний хувьд эцэг эхдээ туслаад малаа хариулж ирээд оройд л хэрэглэдэг гэхдээ ихэвчлэн тоглоом тоглодог гэж болно. Ойр орчмын хөрш айлууд бүгд гэр интернэттэй. Тиймээс надаас өөр хүн хэрэглэдэггүй ч дата нь маш хурдан дуусдаг. Сүүлдээ би ч утсандаа дата авч байгаад тоглоомоо тоглодог болсон. Хамаагүй дээр хурдтай нь дээр гацдаггүй, хурдан дуусдаггүй.

-ДАТА ХУРДАН ДУУСЛАА ГЭХ ХЭРҮҮЛИЙГ ЛАВЛАХТАЙ ХИЙХЭЭС ЗАЛХААД ЭВЛЭРСЭН-

Хэрэглэгч 3- 26 настай эмэгтэй Н. Улаанбаатар хотын хэрэглэгч. Гэр бүлийн гишүүдийн тоо гурав, гэр интернэтийг хэрэглэх төхөөрөмж тогтмол дөрөв.

-Нөхөр хүү бид гурав нийтийн байранд амьдардаг. Нийтийн байр хэдий хотын төвд байлаа ч юнивишн зэрэг интернэт үйлчилгээ орох боломжгүй учраас гэр интернэт ашиглах болсон. Ажлын онцлогийн хувьд байнга интернэт орчинд байх ёстой учраас сард бараг 60-70 мянган төгрөгөөр сунгалт хийчихдэг. Гэхдээ гэртээ интернэт тийм их ашигладаггүй. Хурдан дуусаад байгаа талаар лавлахаар та хэрэглээгээ тогтмол хянавал яагаад хурдан дуусаад байгаа талаар мэдэж болно гэж ам таглах юм даа. Одоо ч ярихаа болиод дуугүй л хэрэглэдэг болсон. Удахгүй энэ төхөөрөмжийн лизинг ч дуусна. “Гэр интернэт” ч хэрэглээд байх шалтгаангүй болно.

-ХЭРЭГЛЭГЧИД LOOKTV ДАТА ЭРХИЙН ТАЛААР БУРУУ ОЙЛГОЛТТОЙ УЧРААС ХОХИРЧ БАЙНА-

Хэрэглэгч 4- 30 настай эмэгтэй Н. Улаанбаатар хотын хэрэглэгч. Гэр бүлийн гишүүдийн тоо дөрөв, гэр интернэтийг хэрэглэх төхөөрөмж тогтмол гурав.

-Манайх гэр хорооллын айл. Хоёр хүүхэд маань бага сургуулийн сурагчид тэднийг өглөө оройдоо хүргэж өгч, хичээлийг нь хийлгэсээр өдөрт үзэх дуртай кино, нэвтрүүлгээ үзэж амждаггүй. Тийм болохоор “Гэр интернэт” авч, LookTV датаг нь хэрэглэдэг. Анхандаа LookTV датаг хэрхэн ашиглахаа мэдэхгүй үндсэн датагаа ашиглаад маш хурдан интернэт датагүй болчихдог байлаа. Гэтэл заавал “Гэр интернэт”-ийн WIFI сүлжээгээр гэр интернэтэд дагаж ирсэн админ эрхтэй бүртгэлээр нэвтэрч үзэж байж LookTV датаг зарцуулах боломжтойг мэдсэн. Одоо бол харьцангуй гурав дөрөвхөн хоногт дуусдаг байсан датаг гамнаад байна шүү. 

-ХУГАЦАА ДУУСАХААС ӨМНӨ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ СУНГААГҮЙ ТОХИОЛДОЛД БҮХ ЭРХИЙГ ТЭГЛЭДЭГ ШУЛААЧ ЮНИТЕЛ-

Хэрэглэгч 5- 41 настай эрэгтэй Б. Зуслангийн бүсийн хэрэглэгч. Гэр бүлийн гишүүдийн тоо тав, гэр интернэтийг хэрэглэх төхөөрөмж тогтмол гурав.

-Манайх гэр интернэтийг зусландаа хэрэглэдэг. Амралтын өдрүүдэд болон зуны амралтаараа ирдэг. Интернэтийн дата нь хурдан дуусдаг л гэж ярьдаг юм байна лээ. Миний хувьд хааяа ирдэг учраас хүүхдүүдээ ч тэр өөрөө ч тэр мэдээллээс хоцрохгүй нь тулд интернэтийг тогтмол сунгаж их дататай байдаг байлаа. Ядахад юнителээс телефоны хэрэглэгч учир нөгөө гэр интернэт бүртгэлтэй дугаараа асааж ч харахгүй. Гэтэл сунгалтаа хугацаа нь дуусах болоогүй байхад нь хийгээд яваад байсан чинь сунгасан өдрөөсөө 30 хоног нэмэгддэг болж таарсан. Ингээд хугацааны хувьд хохирсон хоёрдугаарт өмнө нь сунгасан хүн чинь хоног өөрчлөлттэй гэдгийг мэдээгүй чинь хугацаа дууссан хойно сунгаж хамаг хуримтлуулсан датагаа алдсан даа. Иймээс юнител худалдан авалт хийх үед, шинэчлэлт орох үед ч гэсэн үйлчилгээний талаарх мэдээллээ хэрэглэгчдэдээ заавал хэлж, анхааруулдаг баймаар санагдсан. Ер нь гэрээ нь ч гэсэн хэцүүхэн л юм байна лээ.  

-ХЭТ ИХ АШИГ ХӨӨЖ, ХЭРЭГЛЭГЧЭЭ УМАРТСАН ЮНИТЕЛ ГРУПП-

Бид таван хэрэглэгчээс гэр интернэтийн талаар сэтгэгдлийг авахад бүгд дата хурдан дуусдаг, хэд хэдэн удаа цэнэглэлт хийдэг талаараа ярьсан юм. Тэд өөрсдийнхөө байгаа орчинд тааруулан хамгийн түрүүлж гэр хороолол, хөдөө орон нутагт өндөр зарлал гаргалгүйгээр интернэт хэрэглэхийг хүсдэг. Гэвч хурдан дуусдаг дата болон үйлчилгээний талаар сайн мэдээлэл авч чадаагүйн улмаас халаасан дахь хэдэн төгрөгөөрөө хохирч, энэ байдалтайгаа эвлэрсэн байв.

Зарим нь “Удахгүй хэрэглэхээ болиод байранд орчих нь доо” гэхэд “Энэ чигээрээ байвал өндөр зардал ч хамаагүй гаргаад өөр хязгааргүй интернэттэй болно. Яс юм дээр адилхан үнэ өртөг төлж байгаа” талаараа хэлж байв. Харин “Гэр хороололд нэвтрүүлгээ ухрааж үзэх боломж энэ учраас сонгосон юм чинь яахав дээ. Гамнаж байгаад л үзнэ дээ” хэмээн инээмсэглэн ярих иргэдийн сэтгэгдэл нэг л зүйлийг тод харуулж байлаа.

Юнител компани хэт ашиг олохоо хараад хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгийг хайрлахгүй байгаа нь харамсалтай. Тэд үйлчилгээний чанараа нэхэмжлэл нэхдэг шигээ, үйлчилгээндээ үнэ өртөг тогтоодог шиг ээ сайжруулдаг бол тэднийг муулах нийтийн чиг хандлага өдрөөс өдөрт нэмэгдэхгүй цөөрөх нь лавтай биз.

Юнител компанийн охин компаниудын үйлчилгээ, үнэ тариф зэрэг асуудлаар маш их хэл амтай байгаа учир хэрэглэгчид ЮНИТЕЛ-ээс татгалзах хэрэгтэй хэмээн уриалах иргэд олон байна. Манай сайт өмнөх нийтлэлээр Юнивишн компанийн хэрэглэгчдэдээ төлбөрийн нэхэмжлэлээс бусад мэдээллийг илгээдэггүй. Илгээсэн ч таны утас унтраалттай байгаа тохиолдолд очих боломжгүй. Иймд хэрэглэгчид үүнд гомдолтой байгаа талаар мэдээлсэн. Мөн хэд хэдэн жишээ авч үзсэн.

“ЮНИТЕЛ” компани хэрэглэгчдээ соронз мэт татаж чаддаг ч дэндүү бүдүүлэг, үйлчилгээндээ анхаарахгүй байгаа юм. 

Д.ЖАРГАЛМАА

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (4)

  1. Үнэнийг өгүүлжээ юнитель арай дэндүү байгаа нь үнэн би ч эдний хэрэглэгч ганцхан хэрэглэгчтэй тоглоом тоглодоггүй хаяа тулаан тэмцээн хошин шог үздэг фб хэрэглэдэг тэхд л 20 хоноод л үндсэн дата нь дуусчихдаг одоо ч тэгээд гэрээний хугацаагаа дуусгаад өөр арга олох хэрэгтэй юм шигээ

  2. Хүмүүсээ сайн судалж байж тавиулаарай, юнивешн их хэцүү юм блаа, сарын төлбөр нь өндөр, салгуулаад болих гэсэн чинь 2021 он хүртэл суурь хураамжаа төлж байж гэрээгээ цуцална гээд шал хогийн их мөлжлөгийн шинж чанартай ж

  3. Ger internet ih asuusdaltai hogin geseen bi sudalj sonirhoj uzsen ger internet hereglej baigaa nileed heden humuus ih am muutai baidag yum bainlee manaih kiweko heregledeg sardaa 19500g tuluud internetee hyzgaargui heregledeg eldev balai data mattai duusana gesen yum baihgui.

USD

Close
Close