Үйлдвэрлэгчид

Сайншанд салхин парк цахилгаан үйлдвэрлэх эрхээ авлаа

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байгуулагдсан 55 МВт-ын хүчин чадал бүхий  "Сайншанд салхин парк” ХХК-д цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос шинэ сарын өмнө гардаж авсан юм.

Энэхүү салхин паркыг барьж байгуулахад нийт 121,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус салхин парк нь жилдээ 177,4 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 161,7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. 

Сайншандын салхин парк ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэж, 200 гаруй мянган тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэн 97 сая м3 цэвэр усны хэрэглээг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close