Эдийн засаг

Шинэ 5000 дэвсгэртийг АТМ-д таниулах ажил хийгдэж байна

Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-ын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст (3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.

Шинэчлэгдсэн 5000 мөнгөн дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байна. Энэ талаар тодруулахад, "ХААН" банкны бэлэн мөнгөний машинуудад шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийж байгаа аж.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close