Сурвалжлага, нийтлэл

СУРВАЛЖЛАГА: "Монгол Алтайн барагшун" МХЕГ-ын шалгалтын дараа зөрчлөө арилгасан ч БОРЛУУЛАЛТ МУУДЖЭЭ

- БИД АНХНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭГЭЭ АНУ-ЫН  ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИД ХИЙЛГЭСЭН-

Хүн төрөлхтөн барагшуны шимт чанар, ач тусыг 3000 жилийн тэртээгээс нээн илрүүлж хэрэглэж ирсэн түүхтэй. Өдгөө дэлхийн олон олон эрдэмтэн судлаачид барагшуныг судалж илүү их гайхамшигийг нээсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Энэтхэгийн эрдэмтэд барагшунд тархины үхэжсэн эд эсийг анагаах чадал оршин буйг тогтоожээ. Монголчууд эрт дээр үеэс барагшуныг байгалиар нь хэрэглэж ирсэн.


Харин Монголчуудын барагшуны уламжлалт хэрэглээг анагаах ухаан, техник технологийн шийдэлтэй уялдуулж үндэсний брэнд бүтээгдхүүнийг анхлан бий болгогч нь “Монгол Алтайн барагшун” ХХК юм.  Тус компани нь 2014 оноос барагшуныг шингэн хэлбэрээр үйлдвэрлэх технологийг боловсруулж үйлдвэрт анхлан нэвтрүүлсэн билээ.

Авсаархан савлагаатай, хэрэглэхэд хялбар энэхүү шимт бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хэд хэдэн төрлөөр үйлдвэрлэгдэн настайчуудын өдөр тутмын тогтмол хэрэглээ болж чадсаныг  энд дурьдах нь зүйтэй болов уу. Манай сурвалжлах баг энэ удаад “Монгол Алтайн Барагшун” үйлдвэрийг зорилоо. Бид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхантай ярилцлаа. 


-Монголчуудын олон зууны турш хэрэглэж ирсэн энэ барагшуныг та бүхэн үйлдвэрлэн бүтээгдэхүүн болгож өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгэхээр барагшун гэж юу вэ?