Нийгэм

Талийгаач Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН гэх зургаан шүүгч дотор БАГТЖЭЭ

-ТАЛИЙГААЧ ХӨХНИЙ ДАРУУЛГААРАА БООМИЛСОН БАЙДАЛТАЙ ОЛДСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацайтайгаар саатуулагдаад байсан хуульч, Л.Бямбаа амиа хорлосон гэх харамсалтай хэрэг  өнгөрөгч амралтын өдөр гарлаа.  Нас барсан шалтгаан, нөхцлийн талаар одоогоор албаныхан мэдээлэл хийгээгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, талийгаач Л.Бямбаа нь хөхнийхөө даруулгаар боомилон нас барсан байдалтайгаар олдсон гэгдээд буй.

АТГ-аас хуульч, өмгөөлөгч Л.Бямбааг “Салхи”-ын мөнгөний ордын асуудалд хамааруулан, “Жи Пи Эф” компанийн Гүйцэтгэх захирал Ш.Мөнгөншагайтай хамт саатуулсан байсан аж. Гэхдээ шүүгч асан Л.Бямбаа нь Салхитын мөнгөний ордтой яг ямар сэжүүрээр холбогдож буй нь тодорхойгүй байгаа юм.

Тэрээр 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан нэгэн юм.

Л.Бямбаа нь 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байсан бөгөөд салбартаа нэр хүндтэй нэгэн байсан аж.

-ТАЛИЙГААЧИЙН ХҮҮ С.ТӨМӨРБАТ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ЗУРГААН ШҮҮГЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЖЭЭ-

Саяхан АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий зургаан шүүгчийн асуудлыг хянан шалгаж байгаа гэдгээ тодотгосон. Уг мэдээлэлдээ “...хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулан ажиллаж байгаа. Шалгагдаж буй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорынбайгууллагад хүргүүлсэн” талаараа тодотгоод байв.

Эдгээр шүүгчид дотор талийгаач Л.Бямбаагийн төрсөн хүү болох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат багтсан байдаг.  Шүүгч С.Төмөрбат нь 2017 оны ХОМ-тээ  хувийн орлогоо 41 сая, гэр бүлийн орлогоо 21 төгрөг гэж мэдүүлсэн  байна. Мөн 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 47 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай гэж мэдүүлжээ. С.Төмөрбатын хадгаламж дахь мөнгөний хэмжээ 475 мянган төгрөг байв.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (10)

  1. If not, check what the agencies have, and then do your own personal research. The route to take is growing your passion to the point of perfection. I save all my administrative duties for the afternoons. https://www.shopkami.com/product/candy-b

  2. buzar yumnuud uhecheed hurtel araasaa har hel amtai! hun olnii mungu tsusalchaad daraa ni shalchignahaa l bolih heregtei!!! buzar mungu hezee ch az jargal avchrahgui! tarhi hooson nuhud l iim amidral tuuldag, uhaant hun hezee ch buzar argaar mungu hiij bayarhaj amidrahgui!!!

  3. Хүзүүгүй бузар новш шүүгч нарт цол хэргэм, гавьяат энэ тэр өгөөд, нэг ёсны хахууль юмдаа, нөгөөдүүл нь бүлэглэлийн дээрэмчдээс их хэмжээний авилга авч баяжаад бүр магадгүй гэм зэмгүй олон хүнийг хохироож, ард түмний өмчийг тонон цөлмөдөг тогтолцоо манайд амь бөх оршиж байна шүү дээ. Хүзүүгүй хүн хар мөртэй гэдэг үнэн л юм.

  4. Монгол улсын гавьяат хуульч, баатар өгөхдөө анхаарч ажлаасай бүгд хэрэгт холбогдож өгсөн шагнал үр дүн хэцүү байна Тэгээд хүүхэдүүдтэйгээ хамт ажилдагыг болиулах хэрэгтэй ш дээ бусад салбарт ч адил байгаа

  5. ymar ih mongotei bna ard tumend iim ih mongo daanch alga ariun hodolmoroo shuluulj tatvar nerin door hed hurehgui mongo olj amdrala ydan avch yvahad ene shuugchid avilgaar bayjij suuh ym buhdig shalgaj horongiig huraa 3 -4 oron suutstai gh ym aimar bga biz

USD

Close
Close