Тренд мэдээ

Томчуудыг бүүвэйлвэл илүү хурдан, бөх нойрсдог


Алгуурхан савлаж бүвээлдэг ор насанд хүрэгчдийг хүртэл илүү хурдан, илүү бөх унтуулдаг болохыг эрдэмтэд судлаж  мэджээ. Хамгийн сонирхолтой нь маргааш болоход тэдний санах ой энгийн орон дээр унтсанаас илүү байв.Энэ арга нь хурдан унтуулахаас гадна, тархийг илүү сайн сэргээхэд тусладаг аж.

 “Бид хэдэн мянган жилийн турш хүүхдээ бүүвэйлж унтуулсаар ирсэн.Тэгвэл яагаад томчууд ч гэсэн энэ аргыг хэрэглэж болохгүй гэж” хэмээн Харвардын Анагаах Ухааны Сургуулийн мэдрэл судлаач эрдэмтэн Роберт Стикголд хэлжээ.Хамгийн анх 2011 онд Женевагийн Их Сургуулийн мэдрэл судлаач Лаурэнс Байер болон түүний хамтрагчид энэ аргыг таамаглаж байсан аж.

Тэд 4 секунд тутам хоёр тийшээ 10,5 см савладаг тусгай загварын ор зохион бүтээсэн. Гэхдээ тэд бүтэн шөнөжин савлавал нойронд тустай эсэхийг олж мэдэж чадаагүй юм.Харин шинэ судалгаагаар буюу Харвардын их сургуулийн мэдрэл судлаач  Байер болон түүний хамтрагчид  эрүүл 18 залуугийн нойрыг судалсан байна.

Тэд мөн савладаг ор ашигласан бөгөөд 2011 оны судалгааны багаас ялгаатай. Энэ нь маргааш өдөр нь залуусыг энгийн орон дээр унтуулж тархины цахилгаан сигнал бүртгэх замаар ямар ялгаа гарч буйг олж мэджээ. Судалгаагаар,залуус хөдөлгөөнгүй орон дээр унтахдаа дунджаар 16,7 минут зарцуулж байсан бол хөдлөдөг орон дээр 10 минут орчмыг зарцуулсан аж.

Мөн хөдлөдөг орон дээр унтаж байхдаа хүмүүс илүү гүнбөх нойрсож, илүү бага сэрж байв. Түүнчлэн уг залуус бүүвэйлүүлж унтахаасаа өмнө шинэ үгс цээжилж, маргааш нь шалгуулахад илүү сайн санасан гэжээ. “Бүүвэйлүүлж унтах нь нойргүйддэг хүмүүст тус болж магадгүй юм. Мөн энэ  арга нойрны эмийг орлуулах сайхан арга ч байж болох юм” гэж Байер нэмж хэлэв.

Ц.ТАМИР

Эх сурвалж
ScienceNews

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close