Гадаад мэдээ

Цахим орчинд “Момо” зургийг ашиглан терроризм үйлдэж байна

“Момо” гэх нэрээр танигдаад байгаа нэгэн зураг “WhatsApp” тэргүүтэй цахим харилцааны аппликейшнүүдээр хүүхдүүдийг айлгах, сүрдүүлэх зорилгоор ашиглагдах болжээ.

Цагдаагийн ажилчид энэ долоо хоногт тус зурагтай холбогдуулан мөрдөх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд кибер гэмт хэрэгтнүүд болон айлган сүрдүүлэгчид хүмүүсийг дээрэмдэх оролдлого хийхийн тулд уг зургийг ашиглан, цахим харилцааны аппликейшнүүдээр хүмүүстэй холбоо тогтоож байгаа тухай мэдээлсэн байна.

Дэлхий даяар интернет орчинд олон төрлийн замаар түгж, багагүй хугацааны турш олны анхаарлыг татсан тус зурагны тухай яригдаж буй худлаа цуурхлууд үнэн мөнийг олж тогтооход саад хийж байгаа аж.



-“МОМО” ҮНЭНДЭЭ ХААНААС ЭХТЭЙ ВЭ?-

“Момо”  гэх зурагтай холбоотой бодит баримтууд тун бага мэдэгдэж байгаа бөгөөд, энэхүү хачирхалтай нэр, үүх түүх нь хаанаас эхтэйг тодорхойлоход амаргүй байгаа гэнэ. Хэдийгээр уг зургийг ер бусын, далдын увдистай гэх мэтээр ярьж буй цуурхлуудыг үнэн гэхгүй ч, учрыг нь олоход амархан гэж бардам хэлэхэд мөн хэцүү. 

Үүнийг гурван жилийн өмнө Япон улсад зохиогдсон урлагийн үзэсгэлэнд зориулан хийсэн баримлын гэрэл зураг хэмээн таамаглаж байна. Энэ моделийг Link Factory гэх компани бүтээсэн гэх.

Цахим орчинд газар аваад байгаа зурагнаасаа эх баримал нь илүү этгээд, гаж харагдаж байжээ.

Хэвийн биш гажиж мурийсөн төрхтэй, шингэн урт үстэй эмэгтэйн дүр зураг бүхий тус бодит баримлын эх бие нь шувуун хэлбэртэй байсан гэнэ. Харин гэрэл зурагнаас нь эх биеийн хэсгийг хасч цахим орчинд байршуулсан юм байна.

Уг зураг цахим орчинд хамгийн анх 2016 оны наймдугаар сард байршсан гэх тооцоо байгаа. Гэвч энэ нь “Reddit” онлайн форумд байршиж интернет хэрэглэгчдийн дунд худал үнэн цуурхал тарж эхлэхээс өмнө юм. 

“Момо” гэх нэр хаанаас үүсэлтэй нь тодорхой биш бөгөөд эл зураг анх түгж эхлэхдээ ямар нэгэн нэргүй байсан аж. Гэвч одоо орон даяар “Момо” нэрээр танил болоод байна.

Ийнхүү тус нууцлаг зураг холбогдох нэртэй болсны дараа үүнийг ер бусын, далдын ид шидтэй гэх таамаг яриа Youtube сувгаар цацагдах болж, зарим хэрэглэгчид “Момо” гэгч энэ дүр тэднийг шөнө дүлээр сэрээж, айлгасан гэж нотлохыг оролдож эхэлжээ.

Үүнтэй зэрэгцэн энэ зураг бусдаас өс хонзонгоо авах, чадах, даажигнах янз бүрийн зорилгод ашиглагдах болсон байна.


-“МОМО ЧЕЛЛЕНЖ” ГЭЖ ЮУ ВЭ?-

Толгой дээрээ мөстэй ус асгадаг “Ice Bucket Challenge”  тэргүүтэй нийгэмд ихэд газар авж байсан үзэгдлүүдтэй харьцуулахад энэ нь “челленж” хэмээх уламжлалт ойлголтоос ангид, орчин үеийн хэв маягтай харагдаж байна.

Эсвэл үүнд илүүтэй тохирох нэр “челленж” биш “меме” ч байж болох юм. Гэхдээ мэдээж өдөр тутам цахим орчинд түгдэг энгийн ёж утгатай, хөгжилтэй өгүүлбэрүүд бүхий жирийн “меме” биш.

Цагдаа нарын анхааруулаад буй хамгийн төвөгтэй асуудал нь, хэрэглэгчид тус зургийг цахим хаягийнхаа нүүр зураг дээрээ байршуулж, нэрээ “Момо” болгон “WhatsApp” ашиглан хүмүүстэй харилцаж байгаа явдал аж. Тэд хүмүүс рүү гаж утгатай, аюултай мессежүүдийг илгээдэг юм байна.

Мэдээж хүссэн хүн бүр энэ зургийг цахим орчноос татаж авч “WhatsApp” хаягтаа оруулж чадна. Мөн цаашлаад хүссэн хэрэглэгчтэйгээ шууд харилцах боломж нь нээлттэй.Энэ нь уг зургийг ашиглаж болох илүү олон янзын арга замууд байгааг илэрхийлж байна.

Зарим хүмүүс тус зургийг гэмт хэргийн бус зорилгоор ашиглах нь ч бий. Жишээ нь найзуудаа чадахын тулд шөнө оройн цагаар айлгаж даажигнах гэх мэт.

Харин бусад хүмүүс үүнийг илүү хорлон сүйтгэх зорилгоор ашиглаж байгаа бөгөөд, үүнд кибер хулгай, айлган сүрдүүлсэн мессеж илгээх зэрэг гэмт үйлдлүүд багтаж байна. Бага насны хүүхэд рүү хутга аваад хоолойдоо тулгаж, гэр бүлийнхнээ айлгахыг шаардсан мессеж илгээсэн тухай нэгэн тохиолдол цагдаад бүртгэгджээ.

Дээрх бүх тохиолдлуудад, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мэргэжилтнүүд ижил зөвлөгөө өгч байгаа аж. “WhatsApp” гэх мэт цахим харилцааны орчинд уг зургийг ашиглаж байгаа болон ашиглаж болзошгүй сэжигтэй хэрэглэгчдийг хүүхдүүдээсээ хол байлгахад анхаарч, сэрэмжлэхийг тэд сануулжээ.

М.ТЭНГИС

Эх сурвалж
https://www.independent.co.uk/life-style/gadgets-and-tech/news/momo-challenge-what-is-it-explained-parents-children-advice-danger-safety-a8798591.html

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (2)

  1. Do they have a return policy, just should? There are many companies which present the products for the affiliate business. Their mixing makes any website exude vibrancy and liveliness. https://the-fashion-supernova.kinja.com/why-your-company-must-update-to-a-open-web-style-sooner-1829674942?rev=1539240052881

USD

Close
Close