Нийгэм

ЦЕГ: Л.Бямбаа шүүгчийн хоригдож байх үеийн камерийн бичлэг алдагдаагүй

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сэжигтнээр саатуулан шалгаж байсан 68 настай гавьяат хуульч Л.Бямбаа Урьдчилан саатуулах 461 дүгээр байранд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулж, Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Тус газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй “Л.Бямбааг санаатай амийг нь хороосон, амиа хорлосон байж болзошгүй” гэх мэдээллийг бүх талаас нь тодруулж, шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Шинжээч томилсон. Дүгнэлт гараагүй байна. Хяналтын камерын бичлэг алдагдсан гэдэг ташаа мэдээлэл мөн цацагдаж байна. Камерын бичлэгийг алдаагүй бүрэн эхээрээ байгаа. Хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн, шинжилгээ хийлгэхээр. Дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close