Нийгэм

Цэцэрлэгүүд ”Чөлөөт ажиглалт”-ын тэмдэглэл хөтөлдөггүй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд Боловсролын хяналтын улсын байцаагч П.Батсайхан, Б.Болор, Э.Оюунтуяа нар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна. 

Шалгалтаар цэцэрлэгийн зөвлөл нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөггүй, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайд тавигдах шаардлага хангалтгүй, өдөр тутмын үйл ажиллагааны явцад онцлог өөрчлөлт, ахиц гарсан хүүхдэд ”Чөлөөт ажиглалт”-ын тэмдэглэлийг хөтөлж, эцэг эхэд танилцуулдаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. 


Зөрчлийг арилгуулж хууль, дүрэм стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.     

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close