Үйлдвэрлэгчид

"Түмэн шувуут" компани 10 тэрбумын хувьцаа арилжжээ

“Түмэн шувуут” компанийн анхдагч зах зээлийн арилжаа баасан гаригт дуусч, нийт 10 тэрбум 915 сая төгрөгийн захиалга авсан байна.

Энэ нь нийлүүлэлтээс 9.1 хувиар давсан үзүүлэлт болжээ. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгосон бөгөөд 50 сая хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр үнэлэн IPO гаргасан байна. Ийнхүү 2019 оны анхны IPO захиалгаа авч дууссанаар андеррайтер компани нь Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаас худалдан авах захиалгуудын тайланг хүргүүлнэ. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хороо хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгоно хэмээн Bloombergtv онцолжээ.

 

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close