Улс төр

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

БАЙНГЫН ХОРОО: Г.Занданшатарыг УИХ-ын даргар томилохыг дэмжлээ

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.


ЭХЛЭЛ: 09:30 ЦАГТ

МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд  намынхаа Удирдах зөвлөлд Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр двэшүүлэхээр танилцуулсан. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргаж,  улмаар намын бүлэг нь 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр двэшихийг дэмжсэн юм.

Өчигдөр орой УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг оруулж, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг гаргасан.  Ингэснээр өнөөдөр УИХ-ын шинэ дарга тодрохоор байгаа юм.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар нь  Баянхонгор аймгийн гаралтай. Тэрээр У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ын даргын албыг хашиж буй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ:

2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд “Алтангадас” одон

2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ:

Англи

Орос

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close