Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд гарын үсэг зурна

Өнөөдөр болох үйл явдлууд: 


08.30 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4” аяны нээлт болно.

09.00 цагт ХСҮТ-д "Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн" өдөрлөг болно. Утас: 99063902

10.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

11.00 цагт Монголын үндэсний музейд "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Лавай” төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төвийн нээлт, хот хооронд зорчих тасалбар түгээх шинэ системийг танилцуулах уулзалт болно. Утас: 99101432

11.30 цагт БХБЯ-нд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99180704, 88010867

12.00 цагт Монголын уран зургийн галарейд тус галерейд ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно. Утас: 99114007

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол бөхийн өргөөнд “”Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болно. Утас: 70001393, 80054228

14.00 цагт Хасбанкны төв салбарт “Малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төсөл”-ийг Ховд аймагт хэрэгжүүлэх санамж бичигт Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, ХасБанкны удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99109723, 99209013

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жил, Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд:

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

10.15 цагт Тусгаар тогтнолын ордон Их Жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, судлаач О.Баатар нарын чөлөөт уулзалт, ярилцлага болно.

10.20 цагт Тусгаар тогтнолын ордон МАН-д шинээр элсэж буй иргэдэд үнэмлэх гардуулах ёслол болно.

11.30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэр өргөн ёслол болно.

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close