Энтертайнмент

“Уолт Дисней”-н кинонд тоглосон монгол охид

Циркт  өссөн Дамбо нэртэй бяцxан заан хэдийнээ хүүхэд багачуудын хайртай хүүхэлдэйн баатар болсон биз ээ. Дамбо хүүхэлдэйн кино өдгөө 60 жилийн дараагаар бүрэн хэмжээний уран сайхны кино болон мэндэлж, дэлхийн улс орнуудад гуравдугаар сарын 29-нд нээлтээ хийх гэж байна. Үүгээр ч зогсоxгүй монголын уран нугараачид Холливудын алдартай найруулагч Тим Бюртоны найруулсан тус кинонд ажилласан юм.

Монголын циркийн уран нугараачид кинонд тоглох саналыг 2017 оны аравдугаар сард хүлээн авчээ. Энэхүү саналын дагуу уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.

Тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчид болох Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар тоглосон бол Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрийг бүтээсэн юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close