Технологи

Японы “Real-F” компани бодит мэт баг бүтээж байна

Японы Оцү хотноо “Real-F” компани яг л амьд мэт нүүрний баг үйлдвэрлэж байна. Уг компани нь хүний нүүрний хэвийг 3D байдлаар буулгаж хэвлэснийхээ дараа үлдсэн нарийн хэсгүүдийг гар аргаар хийж яг л бодит мэт болгодог аж.

Одоогийн байдлаар тус компанийн хийсэн амьд мэт багийг зар сурталчилгааны компаниуд, хөгжмийн тоглолт, автомашины компаниуд худалдан авч ашиглаж байгаа гэжээ. Тухайлбал, автомашины компанийн хувьд уг багийг ашиглан автомашин жолоодож байхдаа жолооч зүүрмэглэх болон өөр бусад шинжүүд илэрч байгаа эсэхийг мэдэхээр туршилт хийж байна. Энэ нь нүүр царай таних төхөөрөмжийг илүү сайжруулах зорилготой хэмээн ВВС мэдээлжээ.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close