Спорт

Зинедин Зидан арван сарын дараа Реал Мадриддаа эргэн ирлээ

Домогт хөлбөмбөгчин, 46 настай Зинедин Зидан нь Реал Мадрид багт тоглогчоор таван жил, менежерээр гурван жил ажилласан билээ.

2016 оны нэгдүгээр сараас Реал Мадрид багийн менежерээр ажиллахдаа багаа 3 жил дараалан ялуулсан амжилтыг үзүүлж байсан юм. Яг ийм амжилтыг 1973-1975 онд Байерн Мюнхэнээс өөр баг үзүүлж байгаагүй. Тэрээр өнгөрөгч оны тавдугаар сард ажлаа хүлээлгэж өгч байгаагаа мэдэгдсэн бөгөөд ийнхүү арван сарын дараа эргэн менежерийнхээ ажлыг 2022 он хүртэл хүлээн авч байна. Тэрбээр буцаж ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд урт хугацааны өөрчлөлтүүд хэрэгтэй байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Мөн “Бидэнд хийх ёстой, өөрчлөх ёстой зүйлс байгаа ч урд хүлээж буй 11 тоглолтыг амжилттай дуусгах зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Маш хэцүү улирал болж өнгөрч байгаа ч заримдаа ийм зам туулж өнгөрөх ёстой байдаг. Би тоглогчдоо шаргуу хөдөлмөрлөж, буцаад биднийг хүчтэй өрсөлдөгч болгоосой гэж хүсч байна” гэв. Мөн менежерийн ажлаа хүлээлгэж өгсөн талаараа “Би клубт ямар ч өргүй. Би клубээс явах нь хүн болгоны хувьд хамгийн зөв арга зам, шийдвэр байсан. Маш олон цом хожсоны дараа клубт өөрчлөлт хэрэгтэй байсан” гэжээ.

Ц.ТАМИР 

Эх сурвалж CNN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close