Нийгэм мэдээ

"Times Higher Education" Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлнэ

Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцож байна. Тэрбээр энэ үеэр "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзжээ. Улмаар Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлүүлэх хүсэлт тавьсан байна.

Л.Энх-Амгалан сайд энэ тухайгаа өөрийн нүүр хуудаст мэдээлж, эхний ээлжид их, дээд сургуулиудыг дотооддоо эрэмбэлнэ гэлээ.

Дэлхийн их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг тодорхойлдог хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бол "Times Higher Education" юм. 2023 оны байдлаар тэдний жагсаалтад ганцхан Монгол Улсын Их сургууль байгаа бөгөөд, ингэхдээ ямар нэгэн байранд жагсаагаагүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button