Сурвалжлага, нийтлэл

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн оронд Х.Хэрлэнг томилж, ТӨҮГ болгох БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ ЭХЭЛЖЭЭ

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ТӨҮГ БОЛГОХ БЭЛТГЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ-

“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэн авах тухай УИХ-ЫН  23-Р ТОГТООЛД, “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж заасан байдаг.

Гэвч өмчийн асуудал шүүхийн маргаан дагуулснаас үүдэж,  “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгох ажил хийгдэхгүй боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.  Харин саяхнаас  “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох бэлтгэл ажлыг эхлүүлж, шинээр бүтэц зохион байгуулалтыг гаргахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох замаар Ерөнхий захирал 1, орлогч захирал 4, газар 1, хэлтэс 16, цех 32 байхаар тооцжээ. ТӨҮГ нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байдаггүй. Тиймээс өнөөгийн ТУЗ татан буугдана гэсэн үг.  Чиг үүргийнхээ дагуу шинэ бүтцийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ баталж, хэрэгжүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм.

Ингэхийн тулд эхлээд Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн ТӨҮГ болгох чиглэлийг ТӨБЗГ өгөх учиртай. Уг асуудал өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орно гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөв.


Тайлбар: "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ бүтцийн төсөөлөл

ХӨШИГНИЙ АРД: ЕРӨНХИЙ САЙДЫН НАЙЗ Х.ХЭРЛЭН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР ЯРИГДАЖ БАЙНА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж,  зургаан сарын онцгой дэглэмийг тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газар дангаараа шийдвэр гаргах бүрэн эрхтэй болдог.  Энэ талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан “...Үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, Удирдах ажилтнуудыг шинээр томилж, өөрчлөх, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл дээр эрхтэй болох, цуцлах, цуцлахдаа нөгөө талын эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэр гаргах, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг асуудал онцгой журам тогтоож ажиллаж болно” гэсэн тайлбар өгчээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар онцгой дэглэм тогтоосон үед “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн ТУЗ болон үйлдвэрийн захиргааны шийдвэрийг үл харгалзан,  бүтцийг өөрчлөх, удирдлагын багийг солих, гэрээ хэлцэл цуцлах, хийх эрхтэй гэсэн үг юм.

Засгийн газарт ийм хэмжээний бүрэн эрх байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг сольж, орны томилгоог хийхээр хөшигний ард ярьж эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнөөгийн АТГТГ-ын дарга Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилохоор тохирсон аж.

Х.Хэрлэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны найз гэгддэг. Тэрээр Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ‘Монгол Шуудан’ компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үеэр Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдох асуудал яригдаж байсан ч АМГТГ-ын даргаар томилогдсон байдаг.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (10)

  1. ulam uhraad baih yum. Yun uildveriin gazriin status. ingevel buh erh zuvhun zahirald ochno. Company helbert baij baij Tuz, huvitsaa ezemshigch n hyanah bolomjtoi bolno. Gants zahiral buhniig shiidne gedeg jinhene hyanaltgui idej uuhiin ner

  2. Бүтцийн зураглал маш сайхан болжээ. Одоо засгийн газар шуурхай ажиллах хэрэгтэй. 49 хувийн зураглал бантан хутгаж байсан даа.

  3. Yostoi zov hunee tavij bgaa yum bnadaa. Olon ch uuldveriin gazar udirdaj bsan hun yum bna. Ochood 49 iin luivarchidiig hoogood toriin omchiig ard tumend ni avaad ogoorei. Herlend amjilt. Mongoliin ard tumen taniig harj bgaashu

  4. хзрэлсүхийн хэрлэн гэдэг чинь их идсэн хмсийн нэг дээ, нэгмөсөн эрдэнэтэд очоод хүрэлсүхтэйгээ шоронд суугаасай

USD

Close
Close