Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн асуудлаар дуугардаггүй вэ


Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, хувийн хэвшилд “Та бүхэн ав даа” гэж  найр тавьснаас хойш даруй хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. УИХ-аар оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдсэн энэ асуудал өнөөдрийг хүртэл улс төрийн хүрээний хэрүүлийн гол сэдэв болсоор ирлээ.

Тухайн үед ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголд авчирсан хувийн хэвшлийнхэнд баяр хүргэж, “Та бүхэн чадлаа” гэж хэлсэн байдаг. Өнөөх “чадсан” асуудал нь УИХ дээр хэлэлцэгдэж,төр өмчөө нөхөн суутгах замаар хувийн хэвшлээс авах шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэр хэрэгжсэн ч юм шиг, хэрэгжээгүй ч юм шиг явж ирлээ. Нэг харахад, төр нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг үнэхээр өөртөө авчихсан мэт. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон ТУЗ-д нь өөрчлөлт оруулчихсан. Нөгөө харахад, иргэний ба захиргааны хэргийн шүүх дээр нийт 25 удаа маргаан үүсгэж, төр НЭГ  л удаа ялсан байх жишээтэй.

Төр мянган удаа ч гэрчилгээн дээрээ “100 хувь улсын өмч” гэж бичээд яах юм. Шүүх дээр ялагдаад байгаа бол ямар балуугаараа өмчөө өөрсдөө эзэмшихэв.Хууль ёст төрд амьдарч байгаа учир шүүхийн шийдвэрээ биелүүлэх үүрэг л хүлээнэ. Хачирхалтай нь, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авах УИХ-ын 23-р тогтоол нь Цэц дээр хэлэлцэгдэж,  зөрчилгүй гэж үзсэн.

Гэтэл өмчлөлийн маргаан нь явсаар, Улсын дээд шүүх дээр хүртэл  төр унаж, Ерөнхий шүүгч нь өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. За, ингээд төр ялагдаад байгаа шалтгаанаа “Шүүхийн бүх шатны шүүгчдийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тал худалдаад авчихсан” гэж тайлбарладаг. Нэг схем танилцуулсан, тэр нь ч үндэслэлтэй.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Засгийн газар шүүх байгууллагаа хүчирдэггүй юм” uэж өчигдөр тодотголоо. Хөөрхий, “хүчрэх” гэхдээ тэд Захиргааны хэргийн ерөнхий хуульдаа зөвхөн 49 талд зориулж, нэг заалт оруулах гээд өнгөрсөн жил бараагүй. Нэг ийм хошин марзан гэмээр л дүр зураг байна.

Засгийн газар нь ингээд “худалдагдчихсан” шүүхийнхний өмнө хүч мөхөсдөөд байгааг Төрийн тэргүүн хараад л зүгээр суугаа нь бас их сонирхолтой. Баялгийн тэгш хувиарлалт гэж ярих мөртлөө “Монголросцветмет”, ХХБ-нд дам ба шууд утгаар хамаарч буй тэр олон лиценз, зөвшөөрлүүдээ ядаж хамгаалж дууграх ёстой биз дээ. Гэтэл сонгогдсон цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн маргаанаар огт дуугарсангүй.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын тохироогоор тавигдсан гэгддэг  Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн суудлыг хөндөх талаар ам нээсэнгүй. Яагаад. Хөшигний ард энэ хүний  нөлөөллөөс үүдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн маргаан дээр төр ялагддаг талаар амтай бүхэн нь л ярьж байгаа. Түүнийг Ерөнхийлөгч дуугүй л сонсоод суугаа нь, шүүхийн байгууллага руу чиглүүлсэн хий унагахгүй байгаа нь анхаарал татна.

Олон нийтийн хардаад байгаачлан, үнэхээр “жолооч” асан Д.Эрдэнэбилэгтэйгээ гар бариад, эрх ашгаа нэгтгэчихсэн юм уу. Эсвэл үүнээс өөр шалтгаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн асуудал дээр ам нээдэггүй юм болов уу. Хачин шүү, бас.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (17)

  1. Хэрвээ үнэн бол ийм ерөнхийлөгчийн хэрэг байхгүй ард түмэн нэг удаа гаргаж болсон юм 2 дахь удаагаа жагсаад тэмцээд огцруулах хэрэгтэй биш үү

  2. Баттулга одоо л жинхэнэ үнэн нүүр төрхөө харуулна даа .эрдэнэтийн 49% дээр хөдлөхгүй бол у/т-н тавцангаас арчигдана

  3. Монгол улсын 2удаагийн саналаар гарж ирсэн хүн 30жил улсыг тэжээсэн Эрдэнэт үйлдвэр дээр үг ч дугарахгүй юм даа

  4. Баттулгын балаг их шүү!Спиртэнд хордуулаад хоосон цаас саятан суглаа гэж хулихдаад хотыг төмрийн хог ТҮЦ .такси гээд зөндөө

  5. Жэнко! тереес хулгайлсан 280 сая доллараа тел! Дараа нь Тавантолгойд темер замын шороог дахиад 280 сая долдараар зарахаа боль! Тавантолгойн хувьцаа авахаа боль Жэнко!!!

  6. manai erunhiilogchiin tsarai baigaa baidal ih hoerdomol haragddag shuu negent tsag ni bolohoor buh zuil ilreh bolohoor chudraga baij ard tumendee uldsen tsag hugatsaagaa unensheer haruulana gedegt itgej bna mungu bol huusun chanariin 1 ilrel shuu dee

  7. Шүүхийн ажилчдыг бүгдийг өөрчил Баттулга ёрөнхийлэгч та монгол хүн биз дээ эх орноо бодооч..одоо хуулийн байгууллгыг цэвэрлээч

  8. ЯМАР Ч БАЙСАН ТҮҮНЭЭС ШАХАЖ ШААРДАХ НЬ ЗӨВ. ЭРДЭНЭТИЙН 49% -ИЙН АСУУДАЛ ТҮҮНИЙ ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ БОЛОМЖ ШҮҮ.

  9. АЛДАРТ ТӨМӨР ЗАМЫН 270 САЯ ДОЛЛАРЫН ХЭРГЭЭ САЯ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЖ ӨӨРӨӨ ЗҮГЭЭР ГАРСАН. ЦААДУУЛЫНХАА БАРЬЦААНД ОРСОН ЮМ УУ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ТИЙМ БИШ БОЛ ЭНЭ ХҮН ШҮҮГЧДЭЭ ХУУГААР НЬ СОЛЬЖ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ОДОО Л ХӨДЛӨХ ЁСТОЙ ШҮҮ.

  10. Яагаад хөдлөх дургүй бна гэдэг сонин бна энэ чухал хуулмйн нөхөдийг томилдог хүн хөдлөх хэрэгтэй үгүй бол хөдөлдөг ерөнхийлөгчтэй болох шаардлагатай бна ер нь л төрийн тэргүүн өндөрлөгүүдийг сонгоход маш зөв хүнийг сонгохыг ард түмэн минь одоо нэг эрх биш ойлгож бгаа байлгүй дээ үүнийг мартаж болохгүй

  11. Яагаад хөдлөх дургүй бна гэдэг сонин бна энэ чухал хуулмйн нөхөдийг томилдог хүн хөдлөх хэрэгтэй үгүй бол хөдөлдөг ерөнхийлөгчтэй болох шаардлагатай бна ер нь л төрийн тэргүүн өндөрлөгүүдийг сонгоход маш зөв хүнийг сонгохыг ард түмэн минь одоо нэг эрх биш ойлгож бгаа байлгүй дээ үүнийг мартаж болохгүй

  12. Баттулга сүүлийн 6 сар таг дуугүй болчихсон. Ерөнхийлөгч болоод шударга бус юмтай тэмцэнэ гэж хэд мэдэгдэл хийгээд яг тэмцдэг дээрээ ирээд таг болчихсон. Тэр битгий хэл өөрийнх нь хэрэгжүүлж байсан төмөр замын төслийг шалгаж байсан залуу алуулчихлаа. Юу л болоод байна да.

  13. Баттулга Эрдэнэтийн 49-хувийг ард иргэдэд хувьцаагаар ѳгѳхгүй бол дахиж гарахгүй.Ерѳнхий шүүгч ерѳнхий прокуророо нэн яаралтай солиочээ.Шүүх чинь дампуурч дууслаа.Зам тээврийн сайд асан хужаа Д.Ганбатыгаа шоронд нь явуулаач монголчуудын ѳнгѳтэй ѳѳдтэйг хулгай хийлцсэн.Хужиртын рашаан сувилалыг хүртэл тухайн үед тѳрийн ѳмчийн хорооны дарга байсан хужаа Ц.Нанзаддоржтойгоо хуйвалдаж авсан.Хужаа Нанзаддоржийг ҮХЦэцийн гишүүн болгосон чинь Баттулгын том алдаа монгол аавын хүүхдүүд ѳчнѳѳн байна.

  14. Муухай дотуур тамиртай дээр нь бохчин болохоороо заль шунал 2 нь гуйцэгдэхгуй ганбаа нь хамаагуй дээр байсийн

  15. Жэнкогийн жолооч Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49% авсан гэхээр Жэнко еерее авсан! Жэнко мен Тавантолгойг удахгvй авна гэж тамгын дарга нь хэвлэлээр зарласан! Тавантолгойд 280 сая доллараар емне нь овоолсон шороогоо дахин зарж тэр менгеерее IPOг нь авч Тавантолгойг авна гэсэн!

  16. Элэбэгдорж маш тодорхой хэлсэн шүү дэ: Женко Эрдэнэтийн 49 хувийг өөртөө авах гээд байгаа гэж!!!! Энэ ч тун ортой дог оо. Женик Эрдэнэтийн 49% дээр ган хийж дуугарахгүй МУУР шиг чимээгүй отоод байгаа. Юм л бол 51% гэж хашгираад л байгаа. Элбэгдорж Женко мэтийн хулгайчийг үнэрээр нь мэддэг гэсэн шүү дээ. Үнэртсэн чинь Жениогоос Эрдэнэтийн 49% үнэртэж байсан гэсэн.

USD

Close
Close