Нийгэм

Солонгон аашт амтат хоолны нэвтрүүлгээ эх орон даяар толилуулна

“Солонгот Ааштын Увидас” хоолны шоу нэвтрүүлэг болон фэйсбүүк хуудсаар хоолны зөвлөгөө өгч буй Т.Анандаг танихгүй эзэгтэй нар гэж ховор болсон. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлага даа Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй “Туяа” эмчилгээний тасгийн хүмүүст зориулсан хоол хүнс бэлтгэсэн үйл явцыг нэвтрүүлэг болгон цацах болсон тухайгаа хэлж байсан юм. Тэгвэл удахгүй уг үйл явдал нэвтрүүлэг болон ирэх долоо хоногт монголын топ таван телевизээр цацагдахаар болжээ.


Тэрээр энэ нэвтрүүлгээ үнэ төлбөргүй цацаж, монголын өнцөг булан бүрд байгаа элэг нэгтнүүддээ буянт малын шим тэжээлээр хэрхэн амт чанартай хоолыг хийж болох талаар зөвлөхийг зорьсон аж. Мөн хоол хүнсээр хүмүүст зөвлөгөө өгч, тэднийг урам зориг өгөөсэй гэсэндээ үнэгүй бүтээл туурвиж байгаагаа онцолж байсан билээ.