Гадаад мэдээ

Израйлийн төвд Газын зурвасаас бөмбөг хаялаа

Газын зурвасаас илгээсэн пуужин даваа гарагийн өглөө Израйлийн төв хэсэгт дэлбэрч, долоон хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын цагдаагийн алба мэдээллээ.

Энэ явдлын ард Хамас цэргийн бүлгэм бий гэж тэд батлав. Тус улсын Тел Авив хотын хойд хэсэгт оршдог Мишмерет дүүргийн газар нутагт уг бөмбөг дэлбэрсэн аж. Энэ нь 2014 оноос хойш Хамас бүлгэмийн Израйль руу илгээсэн пуужингуудаас хамгийн хол зайг туулсанд тооцогдож байгаа юм байна.

Гэмтсэн долоон хүний дотор 60 настай эмэгтэй, 12 настай охин болон хоёр нялх хүүхдүүд байсан бөгөөд тэд түлэгдэж, цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. 

“Энэ бүх үйл явдлын дараа ийм зэргийн бэртэл, гэмтлүүд гараад зогссон нь гайхамшигтай хэрэг” гэж хэргийн газар өөрийн биеэр ажиллаж байсан Израйлийн МДА эрүүл мэндийн бүлгэмийн ахлах эмч Эли Бин хэлсэн байна.


Пуужингийн дэлбэрэлт 75 миль газар нутгийг хамарсан бөгөөд уг бөмбөгийг Хамасчууд Газын зурваст загварчлан бүтээсэн тухай Израйлийн онцгой байдлын хурлын дарга Мика Липшитц мөн хэлжээ. Тэр уг пуужинг зориуд илгээсэн эсэх дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй юм.

Одоогийн байдлаар уг хэрэг явдалд хэн хариуцлага хүлээх ёстой нь тодорхой болоогүй байна.

Израйлийн зүгээс Газын зурвастай хиллэдэг Эрез болон Кэрем зөрлөгүүдийг хаасан нь тэндхийн загас агнуурын бизнес хийх газар нутгийн хэмжээг хязгаарласан явдал болсон юм. 

Даваа гарагийн дэлбэрэлтээс бараг таван жилийн өмнө Газын зурвасаас анхны галт пуужин Израйлийн нутагт буусан нь ямар ч хохирол учруулж байгаагүй. Харин хариуд нь нутгийн онцгой байдлын газар агаарын довтолгоо хийж байсан удаатай.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаняху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар айлчлал хийж явахад нь уг дэлбэрэлт тохиолоо. Ерөнхий сайд айлчлалаа хугацаанаас нь өмнө цуцалж нутаг буцна гэдгээ илэрхийлсэн. 

“Би хэдхэн цагийн дотор ерөнхийлөгч Трамптай уулзчихаад гэртээ харьж, зайлшгүй арга хэмжээг даруй авч хэрэгжүүлнэ” гэж Нетаняху хэлсэн байна.

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (10)

  1. An immpressive share! I've just forwarded this onto a co-worker who had been doing a little homework on this. And hhe actually bought me dinner because I found it for him... lol. So let me reword this.... Thank YOU for the meal!! But yeah, thanks for spending some time to talk about this issue here oon your internet site.

  2. It’s the best time to make a few plans for the long run and it is time to be happy. I’ve read this post and if I may just I wish to counsel you few attention-grabbing things or tips. Perhaps you can write subsequent articles regarding this article. I desire to read more issues about it! Hello! Someone in my Myspace group shared this website with us so I came to look it over. I'm definitely loving the information. I'm book-marking and will be tweeting this to my followers! Superb blog and wonderful design and style. I couldn't refrain from commenting. Very well written! http://goodreads.com/

USD

Close
Close