Нийгэм

Д.Нарантуяа: Сумын иргэд охиныг алга болсноос түгшүүрт автсан

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрээс 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр хонио хариулж явсан 13 настай охин сураггүй алга болсон. Охины талаар ямар ч сураг чимээ олдолгүй найман сар өнгөрч байна.  Улсын нийслэлээс 1000 км, аймгийн төвөөс 200 км-ийн зайд орших алслагдсан энэ сумаас ийнхүү хүүхэд сураггүй алга болсон нь дархад түмнийг айдас, түгшүүрт автуулжээ. Сумын удирдлагууд цаашид ийм эрсдэлт байдалд бага насны хүүхдүүдийг өртөхөөс болгоомжлон нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа аж.  Бид энэ удаад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Нийгмийн ажилтан Долгорын Нарантуяатай ярилцлаа. 

-Алслагдсан бөглүү сумын нутаг дэвсгэрээс хүүхэд алга болсон нь хөдөө нутгийн тайван амьдралд нэгэн түгшүүрийг бий болгосон байх л даа. Охины сураг гарсан уу?

-Энэ үнэхээр аймаар хэцүү, сэтгэл түгшээсэн зүйл болсон. Одоо ч гэсэн сумын ард иргэд болгоомжлол, айдас дээр амьдарч байна. Одоо ч охины сураг гараагүй л  байна. Аймгийн засаг дарга, цагдаа нар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт хандсан хариу хүлээгээд л байж байна.

-Энэ явдлаас хойш сумын хэмжээнд хүүхдийн хамгааллын ажлууд эрчимжсэн гэж сонссон?

-Тийм ээ. Сумын хэмжээнд 2019 оныг Хүүхэд хамгаалал өрхийн хөгжил, төрийн албан хаагчдаа дэмжих жил болгон зарлаад сумын Хүүхдийн төлөө зөвлөл хамтарсан багийн хурлаар зургаан заалтын хүрээнд 53 ажлыг төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу нэгдүгээр улиралд 6 заалтын хүрээнд 31 ажил төлөвлөж, 85%-ийн биелэлттэй байна. Хүүхдийн хараа хяналтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч сургуулийн насны хүүхэд бүртэй  ЕБС-ийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар, цэцэрлэгийн хүүхдүүдтэй цэцэрлэгийн багш, ажилтан нар, эцэг эхтэй нь байнгын хамтран ажиллах үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Бид нэг төрийн албан хаагчид 0-2 насны нэг хүүхэд хариуцуулан эцэг эхтэй хамтран эргэлт хяналтыг сайжруулах,  17-19 насны нэг эрэгтэй хүүхэд, 13-19 насны нэг эмэгтэй хүүхэд тус бүр хариуцуулсан.  Улмаар хүүхдүүддээ  хяналт тавьж, тохирсон хууль дүрмийг сурталчлах, орчин нөхцлийг судалж, сайжруулах зэргээр бүх төрийн албан хаагчид  гурван хүүхэд хариуцан байнгын харилцаа холбоог тогтоон, уг хүүхдүүдийн итгэлийг олж, ах эгч, аав ээж шиг нь хайрлан хамгаалж ажиллаж байна.

-Алслагдсан сумын хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал нь юу байдаг вэ?

-Аймаг улс бүсийн тэмцээн, уралдаан, олимпиадад явахад зам хүндрэлтэй, бартаа саад ихтэй, хол замд удаан хугацаагаар явах ядрах, зардал их зэрэг хүндрэл байдаг. Ахлах дунд ангийн сурах бичгүүд ховор цөөн олдохгүй байдаг.

-Та бүхний ажлын үр дүнд хүүхдүүдэд маань ямар ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Хүүхдүүдэд архи тамхи хорт зуршлаас сэргийлэх хууль тогтоомжуудыг байнга сурталчилж, хорт зуршил хэрэглүүлэхгүй, худалдаа үйлчилгээний цэгүүдийг хүүхдэд архи тамхи худалдаалуулахгүй хориглосон байна. Насанд хүрээгүй хүүхдийг  тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй анхааруулж байна. Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглүүлэхгүй хориглосон байна. Дотуур байранд дарамт шахалт гэдгийг устгасан байна. Хүүхдүүдийн эцэг эхтэй байнгын хамтарч ажиллаж холбоотой байна. Насанд хүрээгүй бэлгийн харьцаанд орохоос татгалзах, жирэмслэхээс сэргийлэх зэргээр зөвлөгөө өгч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрлө бүрийн үзлэгт  хүүхдүүдийг улирал тутам хамруулж хэвшсэн байна.

-Хоймор нутгийн багачуудын хүсэл мөрөөдөл, сонирхол, тэмүүлэл ихэвчлэн юунд чиглэж байна вэ?

-Манай нутгийн хүүхдүүд чөлөөт цагаараа даам, шатар, хөгжим, бүжиг болон спортын төрөл бүрийн дугуйлан секцийг маш ихээр сонирхож, байнга хичээллэж байна. ЕБС төгсөөд их дээд сургуульд суралцах хүсэл сонирхол ихтэй байдаг ч төлбөр зардлаас болоод сурч чадахгүй хүүхэд их байдаг. Ухаалаг утас хэрэглэх, цахим орчинд аялах сонирхол ихтэй байдаг.

-Хүүхэд хөгжүүлэх асуудлыг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 Хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор хүүхдүүдийн сонирхлын дагуу төрөл бүрийн секц дугуйланг ихээр хичээллүүлж, улс, бүс, аймгийн тэмцээн уралдаанд байнга, олноор өргөнөөр хамруулах бодлогыг барьж  ажиллаж байна.

-Сураггүй болсон охины гэр бүлийнхний байдал ямархуу байгаа вэ?

- Хамтарсан багийн зүгээс ээж, эмээ, ах нарт нь сэтгэл зүйч багш , “Үр жимст”  гэр бүл ТББ –ын тэргүүн Г.Шижирбаатар багшийг аймгаас урьж ирүүлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлсэн. Засаг дарга хувиасаа 100000 төгрөгийн бараа материалаар дэмжсэн. Мөн засаг дарга маань эмээ,  ээж нартай нь хувийн зүгээс байнга уулзаж сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлж байдаг.  Сумын ЭМТ-өөс ээж, эмээ нарын эрүүл мэндэд анхаарал, хяналт тавин ажиллаж байнгын эмчийн хяналтанд байлгаж байгаа.

Б.БАЯРТ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (14)

  1. Hi there I am so delighted I foumd your weblog, I really found you by error, while I was looking on Bing for something else, Regardless I am herfe now and would just like to saay many thanks foor a incredible post and a all round thrilling blog (I also love the theme/design), I don't have time to browse it all at the minute but I have saved itt and also included your RSS feeds, so when I have time I will be back to read a lot more, Please do keep up the superb work.

  2. Hello, i read your blog occasionally and i own a similar one and i was just curious if you get a lot of spam feedback? If so how do you reduce it, any plugin or anything you can suggest? I get so much lately it's driving me crazy so any support is very much appreciated. Wow, this article is good, my younger sister is analyzing these kinds of things, so I am going to let know her. I’ve been browsing online more than 3 hours today, yet I never found any interesting article like yours. It’s pretty worth enough for me. In my view, if all site owners and bloggers made good content as you did, the internet will be a lot more useful than ever before. http://dell.com

  3. It's a traders dream, getting interior and exterior the market each day and earning several hundred dollars here and there which over time for make huge more effective profits. With your newly created trading formula, let us see it in exercise. Use your favorite paper trading software, identify trading opportunities that fit your strategy, and place your trades diligently. Forex market is one among the most popular markets for speculation, but 90% of the new traders lose their cash within 3-4 months. Only 8-10% of traders have success on a long-term basis. Currency trading is not an amateur game and isn't a Riches Quick Layout. You can't make big profits without taking big can be. Trading strategy that includes taking big risk often times will be suffering large losses. So, as the Forex trader, you monitor the firm's secured website, or watch for emails that offer similar information like I just described. It's up to you to place the order with your live22 free credit. How can a trader know really should buy a currency and if to move? If you knew the at the centre of this on every occasion, you would soon turn into millionaire. Common rule sounds simple: Buy low, sell high. The key is in knowing once the market has reached starting. To help you, you can download many free analysis packages with all the Internet who make use of technical indicators to help you when to buy or sell a particular currency. Be Knowledgeable of Currency markets Trends. Your knowledge about the stock trading game will greatly affect your ability to succeed in this business. Do not miss the trends. Make sure the leading line. Here is insider's secret from the beer commerce. In numerous blind taste tests, researchers found that draft beer tastes preferable to most people than the bottled version of the same brand of beers. Do you know of they order a bottle then? Apparently, that bottle in front of them is just a few identity for consumers ("I'm a Bud man"). Also, for some, it is really they don't appear cheap. The final thoughts that unless announcing to everyone your associated with beer important to your identity, not really try drink much better beer for less money? This concise currency trading tutorial only covers the basic principles of trading currency. Your next step should be to sign up for a cost-free demo trading account get started practising the brand new various technical indicators. Don't even associated with trading with real money before you recognize the basics of the currency industry. http://www.actionfigurenews.com/__media__/js/netsoltrademark.php?d=Firstflush.com%2F__media__%2Fjs%2Fnetsoltrademark.php%3Fd%3Dlive22.online

  4. Just pick an abandoned place with quality new services. Some people are irritating since they speak basic facts. On one other hand, there might be an absence of interest from her end. http://Charterrental.com/__media__/js/netsoltrademark.php?d=casino1391.com%2Fwhy-is-online-casino-malaysia-so-popular%2F

USD

Close
Close