Нийгэм

Хотын дарга С.Амарсайхан зургаан “ОРЛОГЧ”-той ажиллана

НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмбэлэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг  хэлэлцсэн.

Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож саналаа хэлж, цаашид  дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.Хотын захирагч С.Амарсайхан “Бүтцэд орж байгаа өөрчлөлт нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготой нь нийцүүлж орлогч болон төсөл хөтөлбөр хариуцсан удирдагчдыг томилно. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалагдах асуудлыг л бүрэн дүүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүнг авчирна гэдэгт би итгэж байна. Тиймээс зөвхөн Агаар орчны бохирдол хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, зөвхөн зам тээврийн асуудал хариуцсан төсөл  хариуцсан гэх мэтээр үүрэг хариуцлагыг нь тодорхой болгосон.

Цаашлаад Улаанбаатар хотын хувь заяаг дөрвөн жилээр шийддэг биш 30, 40 жилээр төлөвлөж, бусад  хөгжилтэй улс орнуудын жишгээр хөгжих үндэс суурийг тавьж ажиллана.  Ингэхийн тулд замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэл, барилга хот байгуулалт, үйлдвэрлэл инноваци гэх мэт чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалтайгаар ажиллах зорилгоор энэхүү бүтцийг хийсэн.Тамгын газар, агентлаг, харьяа газрууд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд нь тус тусын үүрэг, хариуцлагаас үл шалтгаалан нийслэл нэг бодлоготой байна” гэдгийг онцоллоо.

Төлөөлөгчдийн олонх нь бүтцийн өөрчлөлт болон төсвийн тодотголыг дэмжиж баталлаа. Ингэснээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн хоёр орлогчтой болж байгаа бол

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч,

Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч,

Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч,

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болж байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болгон өөрчилж байгаа бол шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулснаар нийт 34 агентлагтайгаар нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Г.ИТГЭЛ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (14)

  1. Thanks for your marvelous posting! I genuinely enjoyed reading it, you could be a great author. I will make certain to bookmark your blog and will eventually come back later in life. I want to encourage one to continue your great posts, have a nice day!

  2. hello there annd thank yyou for your information – I've certainly picked up anything new from right here. I did however expertise a few technical points using this weeb site, since I experienced to reload thhe website many timmes previous to I could get it tto load correctly. I had been wondering if your hosting is OK? Not that I am complaining, but sluggish loading instnces times will often affect your placement in google and could damage your high quality score iff ads and marketing wityh Adwords. Weell I am adding this RSS to my e-mail and can look out for much more of our respective intriguing content. Makke sure you update this again soon.

  3. I am sure this paragraph has touched all the internet people, its really really nice paragraph on building up new web site. You have made some good points there. I looked on the web to find out more about the issue and found most individuals will go along with your views on this site. These are really impressive ideas in regarding blogging. You have touched some pleasant things here. Any way keep up wrinting. http://starbucks.com

USD

Close
Close