Сурвалжлага, нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Энгийн байхдаа хүртэл инээд хүргэм хошин урлагийнхан буюу “ЭМОЦИЙНХОН”

Хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн нь энэ жил зургаан настай ам бүлийн хувьд жүжигчин бүжигчид нийлээд 30 гаруй гишүүдтэй аж. Инээдмийн баярын өдөрт зориулан, бид “Эмоци” продакшныг сурвалжиллаа.

Зургаан жилийн өмнө хэдхэн хүнтэй нэгдсэн эмоцийнхон өнөр өтгөн болохын зэрэгцээ залуу жүжигчид олон, тэднийгээ ч нээж хөгжүүлэхэд ихээхэн дэмждэг нь жүжигчдийн ярианаас илт байлаа. Тэднээс хамгийн дурсамжтай эсвэл хөгтэй явдлаа хуваалцахыг хүсэхэд бүгд нэг дор байж хариулаагүй ч ижилхнээр өдөр бүр дурсамж дүүрэн, алхам тутамд байдгийг хэлж, тоочиход хэцүү хэмээсэн юм.

Хошин урлагийн жүжигчид энгийн байхдаа хүртэл инээд хүргэм байдаг нь бичигдээгүй дүрэм мэт тэд тийм л байлаа. Манай сурвалжлах баг тоглолтын өмнө очсон учир тэдний хувьд хөл хөдөлгөөн ихтэй бүгд л завгүй байв.


ЭМОЦИЙН БҮСГҮЙЧҮҮД: ЭМЭГТЭЙ ДҮРД ЧАДАМГАЙ ХУВИРЧ ЧАДДАГ ТӨТӨ АХ АМЬДРАЛ ДЭЭРЭЭ  Ч “СУПЕРМЭН”


Тоглолтын эхлэхийн өмнө бүсгүйчүүдтэй хувцас солих өрөөнд хуучилж чадсан юм.

-Урлагийн хүмүүс маш завгүй, аялан тоглолтоос эхлээд гэр бүл үр хүүхдээсээ хол байх нь их. Эмэгтэй жүжигчид маань хэрхэн ажил амьдралаа зохицуулж чадаж байна?

- Гэр бүлээрээ жүжигчид байх ч хэцүү гэр орон үр хүүхэд бүгд хаягдчихдаг. Аав ээжүүд маань л арын амьдралыг авч явж, үр хүүхдүүдийг минь өсгөж байна. Энэ завшааныг ашиглаад тэдэндээ маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Та нартаа хайртай шүү.


ЖҮЖИГЧИН НЯМКА: Манай нөхөр хүүхдээ ар гэрийн ажлаа амжуулдаг. Ханьдаа баярладаг шүү.

-Хүн бүр л хочтой, зарим нь хүлээн зөвшөөрчихсөн байхад мэдээгүй явж байдаг. Тиймээс нэгэндээ өгдөг хочнуудаасаа хуваалцаач.

-Манай Ариука вибрацтай дуулдаг учраас бид вибра гэж хочилдог манай хүн ч зөвшөөрчихсөн. Гоо эгчийг Касем хатан, Тэгшээг ядруухан айлын ямбатай муур, Нямкаг салан палан, сүл пал гэх мэт. Харин Уртаа маань тоо хуар хочтой, аялан тоглолтоор ч явсан эрчүүдтэйгээ хөзөр тоглож, ихэд эршүүд байдаг. Мөн Нямка маань их бүтэлгүй шүү яасан нь мэдэгдэхгүй бэртэж гэмтээд бүтэлгүйдчихсэн байдаг. /Инээлдэв/

-Хамт олон дунд үргэлжид л хамгийн хамгийн нь тодорчихсон байдаг. Эмоци продакшны хамгийн хамгийнуудаадыг дурдвал?

-Хамгийн бүтэлгүй нь Нямка, хамгийн сэргэлэн нь Тэмка, хамгийн амгалан тайван нь Эзэнмөнх, хамгийн эмзэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нь менежер Адам бид тоглоом шоглоом хийхдээ их болгоомжилдог шүү. Харин хамгийн шооч нь Мөөжиг. Мөөжиг гэхдээ хүн хамгийн их явуулж дооглодог хэрнээ өөрийг нь явуулж, дооглох гэхээр нэг ч алхам урагшилдаггүй хүн шүү. /Инээлдэв/



-Нууц биш бол эрчүүд дундаас нь хамгийн маягтай эмэгтэйлэг нь хэн бэ?

-Энийг харин мэдэхгүй юм байна шүү. Гэхдээ хүмүүс хамгийн их эмэгтэйлэг дүрд тоглоод байдгаар нь Төтө ахыг гэж боддог ч амьдрал дээр өөр, их мундаг. Мал гаргахаас эхлээд бүх ажилд сайн, судас тариа хүртэл СУПЕРМЭН.

-Тоглолтын дундуур хувцас солиход маш их хурд шаарддаг нь ойлгомжтой. Хувцастай холбоотой сонин содон фактуудаасаа ярьвал?

-Өө их шүү дээ. Бид чинь яааруу сандруу сольдог учраас яаж хувцасаа сольвол хурдан байх арга барилд их суралцана. Үзэгчид л мэддэггүй болохоос биш бид чинь заримдаа сандраад дараагийн үзүүлбэрийн хувцас өмсчихсөн гарах, хувцасаа буруу зөрүү харуулахаас эхлээд задарч урагдах чинь наад захын асуудал. Ийм үед бид чинь юу ч болоогүй юм шиг байж чадсанаар үзэгчид юу ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Дараа нь хоорондоо үүнийгээ ярьж инээлдэцгээдэг.

-Энэ удаагийн тоглолтоор үзэгчдэд хамгийн их хүрч байгаа үзүүлбэр нь ямар үзүүлбэр байна?

-Бүхий л тоглолтуудын үед үзэгчтэй хамтарсан үзүүлбэр хамгийн их олон хүрсэн байдаг шүү. Энэ удаагийн тоглолтоор бид хоёр ч үзүүлбэртээ архины тухай тусгаж архинд хэт ороод байгаа санааг хошин урлагаар хүргэж байна.


-ХАМТЛАГИЙНХАА ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХҮҮХДЭД ШИЛДЭГ БАЙХЫГ БЭЛГЭДСЭН 111.111 ТӨГРӨГТЭЙ ХАДГАЛАМЖИЙГ ӨГДӨГ УЛАМЖЛАЛТАЙ-


Хамтлагийн захирал Түвшинтөр буюу Төтөтэй ярилцаж хамтлагийн үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Тэд хамтлагийнхаа гишүүдийн шинээр мэндэлсэн хүүхэд бүрд  111.111 төгрөгтэй нэгийн тоог бэлгэдсэн мөнгөн дүнтэй хадгаламжийг нээн өгдөг бөгөөд энэ нь тэдний хувьд уламжлал болжээ. Харин бусдаар тэд гэр бүлийнхэнтэй байхыг чухалчилдаг бөгөөд урлагийн хүмүүс зав чөлөө бага учир чөлөөт цаг гарах л юм бол аль болох амраахыг хүсдэг гэв. Мөн эмоци продакшн "Гайхамшигт Фарадайз" НҮТББ харьяалагддаг учир нь нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох сайн үйлсийн аянд оролцож, идэвхитэй байхыг боддог байна. Энэ ч утгаараа өчигдрийнхөө тоглолтыг дуусмагч UB place-д болсон сайн үйлсийн аянд оролцсон үүндээ ч сэтгэл хангалуун байна хэмээж байсан юм.


-ЖҮЖИГЧИД ХАМТЛАГИЙНХАА ТУХАЙ ХЭРХЭН ЯРИВ-

Тоглолтын дундуур бид хамтлагийн жүжигчдээс доорх яриаг авлаа.