Нийгэм

ЗХ-ний 013-р ангийн сантехникч ажлын байран дээрээ нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 013-р ангид хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, энэ сарын 29 буюу баасан гарагт тус ангийн сантехникч ажилтай 58 настай эрэгтэй Т нь биедээ ил харагдах гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ. Хэргийн газраас ямар нэгэн ул мөр илрээгүй гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст уг хэргийг шалгаж эхэлжээ.

Хэргийн газарт ажилласан шинжээч нар талийгаачийн зүрх нь хаагдсан байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close