Үйлдвэрлэгчид

Үйлдвэрлэгч: Монголдоо цор ганц хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Чакра” брэнд

Дэлхий нийтээрээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх болсон энэ цаг үед Монгол хөрсөндөө, Монгол хүний биеийн онцлогт тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг анхлан үйлдвэрлэсэн, одоо ч салбартаа цор ганцаар үйл ажиллагаагаа явуулж буй Худалдаа аж үйлдвэрийн гишүүн байгууллага “Чакра” брэндийн үйлдвэрийг зорьж сурвалжиллаа. 


-МОНГОЛ ОРНЫ АГУУ ИХ БАЯЛГААС БОЛОХ БҮXИЙ Л ЗҮЙЛИЙГ БОЛОВСРУУЛАХЫГ ЗОРЬДОГ-

“Чакра” брэнд нь зөвхөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн төдийгүй гоо сайхан, эрүүл мэндийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болсон ч хэдийнээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүртээд байна. Бид энэ хоёр жилийн хугацаанд нэг ч сөрөг сэтгэгдэл авч байгаагүй хэмээн тэд тодотголоо. Байгууллагын маркетинг, борлуулалтын менежер Ж.Лxамсүрэн эелдэгээр угтан авч, үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан юм.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар сонирхуулаач?

-“Чакра” брэнд нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс тэр болгон өөрт хэрэгтэй амин дэмийг хоол хүнснээсээ  авч чаддаггүй шүү дээ.Тиймээс Монгол хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн болон самар самран бүтээгдэхүүн  зэрэг түүхий эдээр импортыг орлох, Монгол хүний биеийн онцлогт тохирсон цэвэр органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Чакра брэндийг үүсгэн байгуулсан. 

Манай брэнд нь одоогийн байдлаар гуч гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Тухайлбал, Монголчууд өмнө нь омега үйлдвэрлэдэггүй ч загасны тосон омегаг маш ихээр хэрэглэдэг байсан. Энэ нь монгол хүний биед зуун хувь тохирдоггүй. Учир нь бид далайн төвшнөөс 1500 метрийн өндөрт амьдардаг, тиймээс далайн доорх хүнс бидэнд тэр болгон тохироод байдаггүй байсан. Одоо манайх дөрвөн төрлийн Омега болон хүүхдийн өсөлт дэмжих олон нэр төрлийн жимсээр баялаг витаминуудыг үйлдвэрлэж байна. Монгол орны агуу их баялгаас боловсруулж болов бүxий л зүйлийг боловсруулахыг зорьдог юм. Энэ их баялаг нөөц монгол хүний биед илүү тохирдог.


-Импортын бараа бүтээгдхүүнийг орлох зорилгоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэлээ. Энэ нь тийм ч амар зүйл биш шүү дээ?

-Монгол оронд импортоор маш олон нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж ирдэг. Эдгээр нь чанарын баталгаа болон үйлдвэрлэсэн огноо, орц найрлага зэрэг нь тэр бүр тодорхой байдаггүй. Үүнийг бид орлож, үүнээс ч илүү чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр зорьж, хичээн ажиллаж байна.

-Түүхий эдээ хэрхэн, хаанаас боловсруулдаг вэ?

-Бид чанарыг эрхэмлэдэг. Тийм ч учраас эх орныхоо 21 аймгаас бүхий л түүхий эдээ шилж бараа бүтээгдэхүүндээ ашигладаг. Тухайлбал, хөвсгөлийн нэрс, сэлэнгийн аньс, Булганы могодын айраг болон саам, Өмнөговийн ингэний сүү, Алтайн барагшун гэх мэт. Манай түүхий эдийн хувьд чацарганаас бусад нь бүгд зэрлэг ургамал болон жимсээрээ боловсруулагддаг л даа. Зэрлэг гэх нэршил нь дэлхийд маш ховорт тооцогдоно. Дандаа лабораторийн аргаар тарьж боловсруулах болсон цаг үе шүү дээ.


-ЧАКРА БРЭНДИЙН ЧАЦАРГАНЫГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАДАГ-

-Чанарын шаардлагад хэрхэн нийцэж ажиллаж байна вэ? 

-Манай бүх бүтээгдэхүүн монголдоо төдийгүй Герман, Японд шинжилгээнд орсны үндсэн дээр үйлчлүүлэгчдийн гар дээр очдог. 

-Экспортын бараа бүтээгдэхүүний хувьд? 

-Чакра брэндийн чацарганыг тостой нь тоосруулан хатаагаад Японы зах зээлд гаргадаг. Дөнгөж эхэлж байгаа ч хамтын гэрээт компанитай болсон. Тэд манай компаниас түүхий эдээ авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Бусад бүтээгдхүүний хувьд шинжилгээнд ороод, цаашид экспортоор гарах ажил явагдаж байгаа. Тухайлбал барагшун болон чага мөөг зэрэг гадны орнуудад байдаггүй эх орныхоо ховор баялаг бүхий бүтээгдхүүнийг гаднын зах зээлд гаргах хүсэл, эрмэлзэлтэй байгаа. 


-Үйлчлүүлэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч хэт үнэтэй, эсвэл чанарын хувьд шаардлага хангадаггүй гэх яриа их бий. Танай байгууллага энэ тал дээр ямар байр суурьтай ажилладаг вэ?

-Манайхан гадны витаминуудыг үндэсний үйлдвэрлэлтэйгээ харьцуулах гээд байдаг талтай. Гадны витаминуудын ихэнх нь гадна тал нь эмэн хэлбэртэй байдаг шүү дээ. Тэрхүү гадаргууг химийн аргаар боловсруулдаг. Манай кальц бол монгол шувууны өндөгний хальснаас гаргаж авдаг, халгай, лууван зөгийн балаар баяжуулсан байдгаараа давуу талтай. 

Харин Омеганы хувьд хуш самрын цэвэр тосыг шахаж гаргаж авдаг. Хуш самар зах зээл дээр кг нь 80-100 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Нэг кг самарнаас маш бага тос гардаг. Үүгээр нь бид омега хийдэг. Тиймээс гадны хиймэл  аргаар гаргаж авсан витаминууд шиг хямд төсөр, түүхий эд ашигладаггүй гэсэн үг. Тэр утгаараа үнийн хувьд бага зэрэг үнэтэй санагдаж магадгүй. 

Гоо сайхны бүтээгдхүүний “Галбинга” брэнд маань япон, солонгос технологиор үйлдвэрлэгддэг. Тиймээс япон солонгос маск, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг бүхий л төрлийн үйлчилгээнээс гадна тэдгээр бүтээгдэхүүнээс ч илүү үйлчилгээтэй хэмээн бардам хэлж чадна.

Манай кальцийг Японы Цукубаналис төвд хүний биед хортой 200 төрлийн бодисын шинжилгээнд ороход бүгд байхгүй буюу тэг гэх үзүүлэлттэй гарсан байдаг. 

-Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй ч үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлийг анзаараад байхнээ ихэд ам сайтай байна?

-Чакра брэндийг бүтээгдэхүүнийг нэг авсан хүн буцаад заавал худалдан авалт хийдэг юм. Өөрөө хэрэглээд зогсохгүй эргэн тойрныхоо гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө санал болгоод, зөвлөдөг болчихсон. Бид маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан шүү. Энэ хоёр жилийн хугацаанд нэг ч сөрөг сэтгэгдэл авч байсангүй. Бүхий л бүтээгдэхүүн маань үр дүн, үйлчилгээгээрээ хэрэглэгчдээ татдаг.



-ГОО САЙХНЫГ БИЛЭГДДЭГ ДОМГИЙН АМЬТАН ГАЛБИНГА-

Голден Кинг Берри ХХК-ийн хоёр жилийн ойг угтан байгуулсан нэгэн үйлдвэрлэл бол Гоо сайхан, арьс арчилгааны Галбинга косметикс юм. Тус косметикс нь одоогоор арван нэгэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 200 гаруй болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Галбинга косметиксийн бүтээгдхүүний баглаа боодлын загвар хийц болон лого ихэд чамин санагдсан юм. Бүтээгдэхүүнүүдтэй нь танилцахад яг л байгалийн жимс тэр чигтээ үнэртэж байсан нь таатай мэдрэмж төрүүлж байв. Мөн сурагчдын зайлшгүй шаардлагатай нэгэн хэрэглээ болох Гар ариутгагчийн үйлдвэрлэдэгт нь ихэд олзуурхав.

-Гоо сайхан, арис арчилгааны брэндээ танилцуулаач?

-Манай байгууллага хоёр жилийнхээ ойн босгон дээр Галбинга косметикс брэндийг үүсгэн байгуулсан. Цагаан сарын дараахнаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч гэсэн мөн л хэрэглэгчдийн дунд хэдийнээ танигдчихсан. Энэ косметикс нь Япон, Солонгос технологийн дагуу эх орондоо үйлдвэрлэж буй гоо сайхны брэнд юм. Одоогийн байдлаар арван нэгэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Үүнд зургаан төрлийн цаасан маск, хоёр төрлийн угаадаг гелэн маск, гар ариутгагч гель, шампунь, “Үсний эмч” ампуль зэргийг үйлдвэрлэдэг.