Сурвалжлага, нийтлэл

Б.Чойжилсүрэнгийн компани Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багталгүй үлдэж, иргэдээс 400 сая төгрөг нэхэмжилжээ

-НИЙТ ЗУРГААН КОМПАНИЙН ТАЛБАЙ ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД БАГТАЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН КОМПАНИ ҮЛДЖЭЭ-

Өмнөговь аймгийн Гурван тэс сум. Өмнийн цэнхэр говийн газрын хэвлийн баялаг, түүх соёлын үнэт ховор зүйлсийн багагүй хувь нь Гурван тэс суманд оршино. Дундголын давсны уурхай, Нарийн сухайт нүүрсний орд газар болон газрын тосны баялгийг агуулж буй “Борзон долоо”, Тост Тосон бумба байгалийн нөөц газар.  Ийм л их баялгийг хөрс шороондоо агуулсан учраас Гурвантэс уул уурхайн лицензчидийн уулгалан дайрах газрын нэг болсон юм. 

Өнөөдөр Гурван тэс сумын газар нутгийн хоёр хуваасны нэг дээр уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Хэрэв нутгийн иргэд олон жил дараалан тэмцээгүй бол өнөөдөр Гурван тэс тэр чигээрээ, Тост Тосон бумбын нуруутайгаа уул уурхай болох байлаа. Учир нь Тост Тосон бумба байгалийн нөөц газарт 21 хайгуул олборлолтын лицензийг эрх мэдэлтнүүд олгож орхижээ. Өдрөөс өдөрт төрсөн өссөн нутагт нь  хүчит тоног төхөөрөмж аварга техник хөлөглөсөн том дарга нарын гарын үсэгтэй лицензээр далайлгасан хайгуулчид, олборлогчид нэмэгдэх болсон нь Гурван тэс сумынхныг тэмцэн босоход хүргэжээ.

Нутгийн ард иргэд 2010 оноос хойш уйгагүй тэмцэж,  Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг “Ирвэс хамгаалах сан”, нутгийн иргэд, Гурвантэс сумын засаг даргын тамгын газар санаачлан засгийн газар, УИХ-д хүсэлт тавьж эхлүүлжээ. Тэд эрх мэдэлтнүүдэд дуу хоолойгоо хүргэхийн тулд 2000 захидлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд илгээсэн гэдэг.

Уйгагүй тэмцсэний хүчинд Тост, Тосонбумбын нурууг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2016 оны 4 сарын 14-нд гарч, 2017 оны 3 сарын 15-нд Засгийн газар тогтоолоор Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743,058.00 га-гаар тогтоосон юм. 

Уг нь нутгийн иргэд нөөц газрын хилийн заагийг 890.000 га газар байхаар санал оруулсан аж. Учир нь тэд эх нутгаа сэндийлэхгүй гэсэндээ Тост Тосон Бумба орчим лиценз авсан компаниудын газрыг тусгай хамгаалалтад оруулах зорилгоор хилийн заагийг тогтоосон гэдэг. Гэвч төрийн шийдвэр хэдий тэдний хүслийг хүлээн авсан ч хасагдсан хайгуул бүхий газарт тухайн үеийн Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн ашиглалтын 43153.96 га талбайг газар үлджээ.

Тусгай хамгаалалтын бүсээс нийт зургаан компани гаргаж, харин тухайн үеийн үеийн Засгийн газрын танхимд багтаж явсан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс”  ХХК-ийн талбай үлдсэн аж.

Өөрөөр хэлбэл, бусад зургаа нь компани нь лицензээ өөр талбайд шилжүүлэх замаар өөрчилсөн бол “Сауд гоби коэл транс” ХХК-ийн нөлөөллийн бүсэд багтаагүй учир хэвээр үлдсэн байна.


-НУТГИЙН ИРГЭДЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛУУЛВАЛ 54 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛ ГЭСЭН ШАХАЛТ ҮЗҮҮЛЖЭЭ-

Нутгийн иргэд бууж  өгсөнгүй дээрх газар хайгуул, олборлолт явуулахгүй гэж Б.Чойжилсүрэнгийн компанитай хоёр жил шүүхээр явсны эцэст ялагдсан байна. Учир нь эдний зөвшөөрлийг цуцална гэвэл нөхөн төлбөр болох 54 тэрбум төгрөгийг  “Сауд гоби коэл транс” компанид төлөх ёстой болсон аж.

Мэдээж хэрэг хэдэн малынхаа бэлчээр, нутаг усаа хамгаалах хүсэл зорилготой тэдэнд хаанаас ийм их мөнгө олдох вэ.  Асуудал үүгээр зогссонгүй. Нутгийн иргэд ч мөчөөгөө өгсөнгүй. Тус компанийн эзэмшил бүхий газрыг хамгаалалтад авч хайгуул, олборлолт явуулахгүй арга хэмжээ авснаар дахиад шүүхийн өмнө дуудагдсан байна.

Ингэснээр “Сауд гоби коэл транс” ХХК хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж хохирол амсуулсан гэх тодотголтой 400 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Харин одоо эвлэрлийн гэрээг байгуулж “Гурван тэс” сумаас төлбөр авахгүйгээр тохиролцож, шүүхийн асуудлыг эцэслэсэн байна.

Өмнөговь аймгийн шүүх дээр харьяалагдаж байсан энэ асуудал эвлэрлийн гэрээний шатанд тулж ирэхэд аймгийн шүүх хүлээж авалгүй Төв аймгийн шүүх дээр шийдвэрлэгдсэн гэх хачирхалтай мэдээлэл оллоо.

Яахаараа ч, Улаанбаатар хотоос 800 км-ийн алсад орших Гурвантэс сумын газар нутгийн маргаан Төв аймагт ирж шийдэгддэгийг мэдэх эзэн олдсонгүй.  Ямартай ч “Сауд гоби коэл транс” ХХК Гурван тэс сумыг эзэгнэн орших хувь тохиол нь бүрдэж, яг энэ өдрүүдэд хөрс хуулалтын ажил эхэлж байна.

Төрийн тусгай хамгаалалтын байгалийн нөөц газраас бултаж үлдсэн ноён Б.Чойжилсүрэнгийн ашиглалтын лиценз ард иргэдийг айхтар том мөнгөн дүнтэй нөхөн төлбөрөөр айлгаж эцэст нь эвлэрлээр өрөө цагаатгаж энд иржээ.

Үргэлжлэл бий...

Б.БАЯРТ

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (13)

  1. Төр төмөр нүүрээ гаргаж хурааж авах нь зөв. Чойжгоод хоол болохгүй дээ Бурханы өмнө нэг шүүлт байгаа шүү АйМААРАА

  2. Энэ шуналын туламаа төрөөсөө зайлуулаачээ Нэг л их эрх ямба эдлээд шуналтаад явдаг Мөнгө л олж бвал айх ичих юм байхгүй төрийн нэр бариад нутгийн ард түмнийг доромжилж бна ш дээ

  3. Чойжилсүрэн газрын доорхи баялагийг бүтээгээгүй. Лицензийг нь хурааж ав. Шуналдаа хѳтлѳгдѳж Эрсдэл гаргасан бол хариуцлагаа ѳѳрѳѳ үүрэх ёстой. Тэр хангалттай ашиг хүртсэн Түүний байгаль , улс , нийгэмд учруулсан хохирлыг тооцон тѳлүүлж эрүү үүсгэн шалгах учиртай. Түүнд нѳхѳн тѳлбѳр авах үндэслэл байхгүйдээ.

  4. Тэр лхагвасүмбэрэл гэдэг залууг алчихаар асуудал шийдэгдэнэ гэж чойжилсүрэн бодоод захиалга өгөх тэнэг хүн үү. Сошиал орчинг ажаад байхад сэтгүүлч аль талд бичсэн байна тэрийг хэдэн тэнэгүүд өлгөж аваад бурж өгөх юмаа. Жирийн нэг байгал хамгаалагч залууг алаад ажил нь шуурхай явна гэж итгээд алчихсан гэж би л лав итгэхгүй

  5. энэ Чойжилсүрэнгийн шунал яаасан барагддгүй юм бэ. нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод хууль бусаар ийм их хѳрѳнгийг цуглуулахдаа хүний амийг ч юман чинээ бодохгүй юмаа

  6. Ирвээс хамгаалах сангийн Лхагвасүмбэрэлийн үржлийн хэрэгт Чойжилсүрэнг барьж хорьж шалгах шаардлагатай бн. АТГ анхааралдаа авна уу?

USD

Close
Close