Улс төр

Р.Амаржаргал: Надад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбиц байхгүй

АН-ын дэд дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дэд дарга Р.Амаржаргал "1989 оны 12 дугаар сарын 10-нд анх удаа Монголд ардчилсан цуглаан зохион байгуулсан. Энэ цаг мөчөөс хойш 30 жил өнгөрсөн байна. 30 жилийн өмнө бидний хүсч, мөрөөдөж байсан зорилт зохих хэмжээнд биеллээ олсон гэж дүгнэж байгаа.

Өнгөрсөн жил АН-ын даргын шийдвэр гарч энэ хүрээнд ой зохион байгуулах ажил төлөвлөсөн байгаа.  КАС-тай хамтраад “Монголын ардчилал ба оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Ардчилсан намаас олон улсын хурал зохион байгуулна" гэж онцолсон юм. 

Мөн энэ үеэр АН-ын гишүүн Ц.Сүхбаатар "Олон улсын ардчилсан холбоотой хамтран олон улсын хурлыг зохион байгуулна. Ардчиллын өргөн хүрээтэй зорилт хэрэгжсэн. Өнөөдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орон гэж тооцогдож явсаар ирсэн. Энэ хурлыг зохион байгуулах шаардлага гарч ирж байна. Ардчиллын зөв зам руу орохын тулд аюул учраад байгаа асуудлуудаа ярина. Өнөөдөр олон улсын ардчилсан холбоонд 80 гаруй улс нэгдсэн байдаг"  гэв.



Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ардчилсан хувьсгалын ой тэмдэглэнэ гэж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүү шүүлт явууллаа гэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр бид 30 жилийн дараа ардчиллыг ярихдаа юу гэж ойлгож байна. Бид хэлбэр гэхээсээ агуулга тал руу нь түлхүү орсон. Ард түмний оролцоо, механизмыг хангаж байна уу. Төрийн механизм хэр зэрэг ажиллаж байна вэ.Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Өнөөдөр бид сонгуулийг хэр шударга явуулж байгаа билээ. Эрх мэдлийн үүрэг ямар янзтай байна вэ. Бид өнөөдөр дүр эсгэсэн ардчиллыг ярих биш агуулга руу нь орох ёстой. Гэхдээ чамлалтай зүйл их байна. Ардчилалд зохих хэмжээний аюул учраад байгаа. Тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлэлцэх хэрэгтэй.

Талийгаачийн хэрэгтэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг шившиг. 30 жил үүний төлөө явсан болоод байна. Манай Монголд асуудал үүсвэл эзэн нь олдоггүй. Асуудал хариуцсан сайд нь юугаа хийж байсан юм бэ гэдгийг ухаж, эзнийг олж тогтоох ёстой.

-Та 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу? Яагаад гэвэл та АН-ын бодлогын зөвлөлд орсон байна. 

-Надад тийм амбиц байхгүй. 

-АН-ын дотоод ардчилал муу байгааг юу гэж харж байна вэ?

-Манайд дотоод ардчилал муу байгаа нь үнэн. Бусад улс оронд жишээ болоод байна гэдэг чинь сайн хэрэг. Хэзээ, хаана, ямар түвшинд байх вэ гэдэг чинь дотоод ардчилал. Нэг хэсэг манай намд дотоод бодлого явагдахаа байсан байлаа. Харин одоо ротаци, хурал дүрмийн дагуу явагдаж байна.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар шүүмжлэл их явж байна. Таны хувьд?

-Би ер нь хүмүүстэй их дотно яваагүй. Гэхдээ Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс өөрсдийн арга барилаар явсан байх. Зүй тогтол, хандлагыг харахад өөрчлөлт, шинэчлэлт их байдаг. Нөгөө талд нь хясал бий. Зарим зүйл нь болж өгөхгүй гацдаг. 

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

  1. Ter eruuden shuusen humuus chin hend ch zahiragdahgui ontcgoi erhteigeer, 37on shig aviralsan geed baihad utgagui yum yarihiin... Ene hun dandaa l hudlaa popordog...

USD

Close
Close