Гадаад мэдээ

Монголын реп дуучид Тайландад халаасны хулгай хийжээ

Бангкокийн BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан хэрэгт өнгөрсөн даваа гарагийн орой гурван монгол залууг баривчилжээ.

Тайландын цагдаагийн газар өчигдөр буюу лхагва гарагт тэднийг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлжээ. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар аж.

Словак жуулчны хэтэвчинд 2,000 бат ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлс байсан гэнэ. Хэрэг гарсны дараа удалгүй ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олджээ. Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад гурван этгээд хоосон хэтэвчийг хогийн саванд хаяад явжээ. Сэжигтнүүд баригдсаныхаа дараа хулгай хийснээ хүлээжээ. Бас тэд хүн олноор зорчдог дэлгүүр, худалдааны төвүүд, BTS-ийн өртөөнүүдээр явж, тай хүмүүс болон гадаадын жуулчдыг ангуучилдаг байснаа байцаалтын үеэр хүлээсэн байна.

Тайландын цагдаагийн газар Мөнхбаяр, Ихбаяр нарыг Монголдоо алдартай реп дуучид болохыг олж мэдсэн гэнэ.

Сүүлийн үед Монголын иргэд Тайландад халаасны хулгайн хэрэг үйлдээд баригдах явдлууд олон гарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн сард мөн гадаадын жуулчдын мөнгийг хулгайлсанд сэжиглэгдэж байсан Монголын 35-41 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй иргэн Тайландад дахин ирээд нисэх онгоцны буудлаас баривчлагджээ. Тэдний хохирогчид нь Герман, Австрали улсын жуулчид байсан юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (2)

  1. Англи хэлдээрх анхны мэдээнд болохоор ингэж бичсэн байсан.Гэтэл бас нэг мэдээнд Тайландын хааны ордонд хулгай хийсэн гэсэн байсан. Хоёр удаагийн хэрэг юмуу.Манайх өөрөөр мэдээлээд байна уу.

  2. Хулгайчаа хамгаалдаг хуультай Монгол улс шүү дээ. Арга ч үгүй биз дээ, хулгайч хулгайчдаа хайртай байдаг байх. Шүүхийн шийдвэр гарсан хулгайч, залилан, луйвар хийдэг гарууд хэдэн төгрөгний шүүхийн шийдвэртэй байсан ч Монгол улсын хил хэзээд нээлттэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс, хохирогчидтой нь хэрэлдээд үлддэг. Тэгсэн мөртлөө шүүхийн шийдвэр гараагүй татвар төлөгчдийг хилийн хориг тавих эрхтэй татварын байцаагчтай улс болсон. Молгол төрийн бодлого харалган болжээ.

USD

Close
Close