Сурвалжлага, нийтлэл

Ц.Батбаяр “Капитал” банкийг 20 сая ам.доллараар авах хүсэлт тавьсан ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ


“КАПИТАЛ” БАНКИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТЭЭ ТӨВ БАНКИНД ГАРГАСАН Ч...

Монгол банкнаас өчигдөр 29 жилийн түүхтэй “Капитал” банкийг дампууруулж буйгаа зарлалаа. Арилжааны банкны салбарын хөгжлийн эхлэл нь чөлөөт ардчилсан нийгэмтэй  зэрэгцдэгманай улсын хувьд өмнө нь 24 банкны дампуурлыг зарласан түүхтэй. Банкийг дампууруулах шийдвэрийг Төв банкнаас гаргадаг. Дампуурсан банкууд Төв банкны шийдвэрийн эсрэг шүүхэддэг ч бүгд ялагдсан  байдаг билээ.

Тэгэхээр Төв банкнаас гаргадаг банкийг дампууруулах шийдвэр харьцангуй голчтой гарсаар ирсэн гэх үзүүлэлт эндээс харагдана. “Капитал” банкны хувьд ч тэр, улс төрийн хүрээнд нэлээд эртнээс дампуурах нь тодорхой банкаар нэрлэгдсээр ирсэн.

Улмаар өнгөрсөн оны сүүлээр хотын дарга асан Ц.Батбаяр “Капитал” банкийг шилжүүлэн авах хүсэлтээ Монгол банкинд гаргаж байжээ.

Тэрээр анхлан “Капитал”  банкийг 40 сая ам.доллараар авах асуудлаар  Б.Ундармаа гишүүний гэр бүлтэй зөвшилцөж эхэлсэн байна. Гэвч хэлцэл хийх явцад Б.Ундармаа гишүүнд ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын харьяаны сангуудаас их хэмжээний зээл авсан асуудал сөхөгдсөн юм.Мөн тэрээр ЖДҮХС-гаас авсан зээлтэй нь холбогдуулан, түүнийг яллах тогтоол үйлдэгдсэн байдаг.

Тиймээс ч анхны үнэн болох 40 сая ам.долларыг огцом бууруулж, 20 сая ам.долларт хүртлээ буурч, “Хэлцлийг түргэн дуусгая” гэсэн саналыг хүлээн авсан талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Тиймээс ч Монгол банкинд тус банкийг албан ёсоор шилжүүлэн авах Монголбанкинд гаргасан байдаг. Тэрээр банкийг авах асуудлаар эзэмшигч талтай тохироонд хүрсэн гэх утгаар хүний нөөцийн бүрдүүлэлтээ хүртэл хийсэн байсан гэх мэдээлэл бий. Гэвч Монголбанкнаас хотын дарга асан Ц.Батбаярыг банкийг шилжүүлэн авах эх үүсвэрт “асуудал” байна гэж үзэн татгалзсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Төв банк хотын дарга асан Ц.Батбаярын “Капитал” банкийг авах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг цэвэр бус гэж үзсэн гэсэн үг юм. Тэрээр урд хөшрөөс санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байсан аж.


-“КАПИТАЛ” БАНКНЫ 15 ХУВИЙГ  ЭЗЭМШИХ ХУВИЛБАРЫН ХҮРЭЭНД ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ АСУУДАЛ ЯРИГДЖЭЭ -

“Капитал” банкийг эзэмшигч Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын дарга асан М.Энхболд дээр банкныхаа асуудлыг удаа дараа ярьж орсон. Уулзалтын үеэр ЖДҮХС-гаас авсан зээлийн асуудал нь хүндэрч, яллагдагчаар татагдах хэмжээнд очсныг огт дурсаагүй гэх яриа МАН-ын гишүүд дунд гарсан.

Тэрээр сүүлийн дөрвөн жил дараалж гаргасан ХОМ-тээ “Капитал” банкийг эзэмшдэг гэдгээ тодорхой дурдаж өгсөн байдаг. Монголбанкнааас “Капитал” банкийг бусдад шилжүүлэх боломжгүй гэх шийдвэр гарсны дараа хөшигний ард өөр хувилбарууд ч яригдаж байжээ.

Тодруулбал, банкны тодорхой хэсгийг гадны хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх замаар Монголбанкнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох саналыг УИХ-д тавьж байсан аж.

Улмаар Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдох 2-3 хүн яригдаж, зөвшилцөл явагдаж байсныг эх сурвалж бататгав. Ингэхдээ  Монголын талын эзэмшлийн хэмжээг 15 хувь байхаар ярьж байсан байна.

Гэвч эцсийн мөчид Төв банкнаас “Капитал” банкны дампуурлыг зарлах шийдвэр гаргав. Уг сэдвээр бид үргэлжлүүлэн хөндөж бичих болно.

Ж.МЯДАГБАДАМ

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (6)

  1. Undeniably believe that which you said. Your favorite justification seemed to be on the net the simplest thing to be aware of. I say to you, I definitely get annoyed while people think about worries that they just do not know about. You managed to hit the nail upon the top as well as defined out the whole thing without having side-effects , people could take a signal. Will probably be back to get more. Thanks

  2. These are truly enormous ideas in on the topic of blogging. You have touched some pleasant things here. Any way keep up wrinting. Does your blog have a contact page? I'm having trouble locating it but, I'd like to shoot you an e-mail. I've got some recommendations for your blog you might be interested in hearing. Either way, great blog and I look forward to seeing it grow over time. Ahaa, its pleasant dialogue on the topic of this paragraph at this place at this webpage, I have read all that, so at this time me also commenting here. http://Foxnews.org/

  3. On 22 September, 2010, there have been over 26,000 players purchased the action, thhe revenue was ovesr 3 million dollars a single day. Thhe developer iss not only giving minor changes but also the detailed ones. Sure, it could take thirty minutes off yur enwrgy to perform enohgh surveys to earn your free game, buut I would bet my last dollar you will play that game for the lot longer than 30 minutes.

USD

Close
Close