Улс төр

Ерөнхийлөгч Д.Ганзоригийг “дэмжихгүй”

Улсын дээд шүүхийн гишүүд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн. Шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа албан ёсоор Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа юм.

Шүүгч Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг нэгэн юм. Түүний талаар хуульч О.Алтангэрэл  “Хамгийн залуу, элдэвт нэр холбогдоогүй, дүүрэгт байхдаа чигч шударгаараа нэг үе чичлэгдэж явсан эрүүгийн толгой шүүгчдийн нэг” гэж жиргэсэн нь анхаарал татсан билээ.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр батламжлах зарлиг гаргахгүй. Томилохоос татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, өөр хүний нэр оруулах асуудлаар зөвлөмж хүргүүлнэ. Өөр хүний нэр дээр зөвшилцөж байгаа” гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close