Нийгэм

Д.Түвшин: Ван Шин Пи гурван монгол залуу явуулж миний амь насанд халдахыг завдсан

Хуульч Д.Түвшин "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хурлын эхэнд уул уурхайн салбарт болсон хятад ажилчидтай холбоотой хууль бус хэрэг буюу өөрт тохиолдсон гэмт хэргийн холбогдолтой асуудлыг бусадтай хуваалцахыг зорилоо хэмээн ярьсан юм. Тэрээр 2018 оны 4-р сард Түвшин "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн Хайрга дайрганы үйлдвэрт менежерээр ажилд орсон юм.

Гэвч “Хун Юн Син Хан” компанийн захирал Ван Шин Пи нь Өвөрмонгол улсын иргэн Сарнайтай хөрөнгө мөнгөний асуудал үүсэж улсаар намайг уг хэрэгт холбоотой гэж хардсан. Ингэснээр миний амь насанд 25-35 насны гурван монгол залуугаар халдуулахыг завдсан. Энэ асуудлаар ХУД-ын цагдаагийн нэг хоёр дугаар хэлтэс, прокурорын газарт хандсан ч шийдэгдээгүй.  Уг хэргийг эргээд харахад уг компанийн ард улс төрийн том хүн байгаа бөгөөд тэднийг хамгаалдаг байсан байна.  

“Хун Юн Син Хан” компани нь 2014 оноос үйл ажиллагаа явуулахдаа таван жил ямар ч татвар төлөөгүй, мөн хууль тогтоомжид заасан ковотыг биелүүлээгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Одоо уг компани нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Эс Жи Эс компанийн нүүрс буулгалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани нь маш нарийн холбоо сүлбээтэй компани байгаа юм хэмээн ярьлаа.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таны аминд гурван залуу халдах гэж оролдсон гэлээ энэ талаар?

-2018/08/28 15-16 цагийн хооронд гурван залуу миний амийг халдахыг завдсан. Тухайн компанийн захиралтай долоон сая төгрөгийн тооцоотой байсны үлдэгдэл хоёр сая төгрөгийн тооцоо хийхээр намайг Маршил товн хотхонд оффист дуудсан юм. Оффисын үүдэнд очоод яагаад ч юм ормооргүй санагдаад захирлыг нь та орчуулагчтайгаа гарч ирээд миний машинд суугаад тооцоо хийгээч гэж хэлээд дуусаагүй байтал Lexus 570 унасан гурван залуу ирсэн. Тэд миний машиныг хааж таглаж зогсоод машины түлхүүр түрүүвчийг булаан авсан. “Хун Юн Син Хан” компанийн ард талд бид нар байдаг юм шүү. Санжаадамба аварга байна чи намайг таних уу хэмээн сүрдүүлэхэд би зугтсан ч намйаг барьж авсан. Тухайн үед эргэн тойрнод байсан хүмүүс туслаагүй. Гэхдээ азаар явж байсан машины хамар дээр сууж гарч байж өөрийгөө авраач цагдаа дуудаач хэмээж байж амь аврагдсан. Тэгээд уг хэрэг ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан одоо ч шалгагдаж байгаа. 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

                                                                                                                                                                                                            Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (2)

USD

Close
Close