Сурвалжлага, нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна. 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: АЖИЛ ХИЙХ, ХҮНТЭЙ ҮЕРХЭХ ХОРИОТОЙ ИСЛАМЫН СҮМД ОЮУТНУУД АМЬДАРЧ БАЙНА


Хүн бүр өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй байх бөгөөд үүний дагуу итгэж найдсан шашиндаа сүсэглэн ажил үйлс, амьдралаа даатгадаг. Шашин бүрийн эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тулд, аливаа сайн сайханд чиглэдэг. Монголчууд олон шашны талаарх мэдээлэл, ойлголттой болсон. Гэвч манай улсад дэлгэрээд буй шашин бүр хүнлэг, зөв ёсонд нийцэж чаддаг болов уу? Энэ асуултын хариултыг олохоор манай сурвалжлах баг хэд хэдэн шашны байгууллага болон сүм, хийдийг зорьсон юм.

Бид Баянгол дүүрэгт, гэр хороолол дунд орших нэгэн сүмийг зорилоо. Нөхцөл байдлыг тандахын тулд сэтгүүлч гэдгээ нууцалсан юм. Сүм рүү бага насны хүүхдүүд болон ахмад настнууд увж цувсаар орж байв. Тус сүмд ороход инээд алдсан эмэгтэй ихэд найрсгаар хүлээн авлаа. Хүүхдүүд түүнийг багш аа гэж дуудна. Амралтын өдөр байсан тул шинэ гишүүний хичээл орох хуваарьтай байв. Хичээлээс нь нэг цагийн өмнө ирсэн тул 11 цаг болтол хүлээх хэрэгтэйг сануулав. Гэвч буцаж гарсан хойгуур минь араас гарч, тандсан байлаа.

Эргээд ороход өнөөх багш эмэгтэй араас дагаж, зураглаачийг маань харсан бололтой, чи хэнтэй явж байсан бэ? нэг машинд сууж харагдсан, дотор нь байсан юун хүн юм зэрэг хэд хэдэн асуулт угсруулан асуусан юм. Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Д.ТУЛГАБААТАР: ГУДАМЖИНД ДУУЛДАГ НАДААС ДУУЧИД ХӨГЖМИЙН ЗОХИОЛ АВАХААР ИРДЭГ
 

Багшийн дээдийн нүхэн гарцаар явах болгондоо нэгэн сайхан хоолой эгшиглэхтэй таардаг. Дуурийн театрт орсон мэт тийм аугаа сайхан хоолой. Та бүхэн ч  гэсэн нийслэл хотод амьдардаг бол урдаа цаасан хайрцаг тавиад дуулах түүнтэй таарсан л байх.

Д.Тулгабаатарыг “СОДОН ЗОЧИН” буландаа урихаар нүхэн гарцыг хэдэнтээ зорьсон ч үргэлж эзгүй байлаа. Сүүлд очихдоо гутал засдаг хүнд дугаараа үлдээгээд явсан юм. Хэд хоногийн дараа “Дуучин Д.Тулгабаатар байна, надтай ярих гэсэн юм уу” гэснээр бид холбогдсон билээ.Дуучин Тулгаатай ярилцлага хийснээс хэд хоногийн дараа ирж, өөрийнх нь зохиосон аялгуутай дуугаа дуулж буй бичлэг хийнэ хэмээн цаг товлоход болзсон цагтаа, товлосон газраа үсээ хойш нь самнаад, гялгар савхин хүрмээ өмсөөд их л хүндэтгэлтэй биднийг угтсан юм.

Түүнээс Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд зөвлөгөө авахаар зорин ирэхэд зөвхөн урлагийн талаар бус өөрийн амьдралын алдаа оноог эргэцүүлэн байж амьдралын талаар “Лекц” ярьж өгдөг хэмээсэн юм. Ингээд түүний баялаг сайхан сайхан сэтгэлээр дүүрэн хэдий ч эрээн бараантай амьдралынхаа талаар ярьсан яриаг нь хүргэж байна.

-Таныг магадгүй олон хүн энд дуулдаг гэдгээр тань таних байх. Харин хувь хүний зүгээс өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Дашнямын Тулгабаатар гэдэг. Ардын цэргийн дуу бүжгийн чуулга, хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, бүх цэргийн дуу бүжгийн чуулга болон дуурь бүжгийн театр, Дархан хотын залуучуудын театр, Өмнөговь аймгийн дөрөвдүгээр арван жилд дуу хөгжмийн багш зэрэг ажил хөдөлмөрийг хашиж байсан.
Монгол Арийн романсаар уран бүтээлээ туурвидаг. Мөн өөрөө хөгжмийн ая зохиодог л доо. Зохиосон дуунаасаа хэд хэдийг дуучдад өгчихсөн байгаа. Намайг ид дуулж байх үед одоогийнх шиг бичлэгийн студи бараг байдаггүй байв. Харин Монголын радиогийн алтан фондод миний дөчин минутын концерт бий. Яах вэ, эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Алдаа онооны дэнсэн дээр явна даа. Өнөөдөр намайг тоож, ярилцахаар ирсэн танай хамт олонд талархаж байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

ОНЦЛОХ ХОМ: У.ХҮРЭЛСҮХ 1.7 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖАА ТЭГЛЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН 31 КОМПАНИТАЙ Ч “МАШИНГҮЙДЖЭЭ”


АТГ-аас төрийн өндөр албан тушаал хашдаг 282 хүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулаад буй. ХОМ-т багтсан зарим албан тушаалтнуудын мэдээллийг доорх байдлаар багцлан хүргэж байна.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН 31 КОМПАНИЙГ 100 ХУВЬ ЭЗЭМШДЭГ ХЭДИЙ  Ч “МАШИНГҮЙ”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 компанийн хувьцаа эзэмшиж байгаа талаараа тайлагнажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрхий мэргэн цэцэрлэг Бусад,  Хурд юнайтедфинанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Монконс ХХК, Беллвьюпропертис ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Хурдкапитал ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Эйжнложистикбридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Өмнийн гоё говь ХХК, Сауд гобиблейкгоулд ХХК, АпартментКейЭйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Хаусинвест ХХК, Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, НэйшнлмайнинглабХХК, Хаусинвест такс ХХК ХХК, Кэй Би тауэрпропертис ХХК ХХК, Сауд гобипетро ойл транс ХХК зэрэг компаниудыг 100 хувь эзэмшдэг аж.

Тэрээр дансандаа 433 сая 572 мянган төгрөгтэй бөгөөд өөрийн нэр нэр дээр ямар нэгэн автомашингүй гэж мэдүүлжээ. Б.Чойжилсүрэн гишүүн жилдээ 26 сая төгрөгийн орлого олдог бөгөөд 600.0 мянган төгрөгийн үнэ бүхий нийт зургаан адуутай гэж мэдүүлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн  ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

У.ХҮРЭЛСҮХ ХАДГАЛАМЖАА ТЭГЛҮҮЛЖ, ХАРИЛЦАХ ДАНСАНДАА 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШУУЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ХОМ-ээс харахад 2018 онд хадгаламжаа тэглүүлсэн нь анхаарал татаж байна. Тэрээр 2014-2017 онуудад  хадгаламжийн дансандаа 1.7 тэрбум төгрөгтэй  гэж мэдүүлж байв. Тиймээс ч “Хувийн бизнесгүй хүн яагаад ийм өндөр хадгаламжтай байдаг юм” гэсэн шүүмжлэлтийг хүлээдэг байсан юм. Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу

Ц.БАТБАЯР “КАПИТАЛ” БАНКИЙГ 20 САЯ АМ.ДОЛЛАРААР АВАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ


Монгол банкнаас өчигдөр 29 жилийн түүхтэй “Капитал” банкийг дампууруулж буйгаа зарлалаа. Арилжааны банкны салбарын хөгжлийн эхлэл нь чөлөөт ардчилсан нийгэмтэй  зэрэгцдэг манай улсын хувьд өмнө нь 24 банкны дампуурлыг зарласан түүхтэй. Банкийг дампууруулах шийдвэрийг Төв банкнаас гаргадаг. Дампуурсан банкууд Төв банкны шийдвэрийн эсрэг шүүхэддэг ч бүгд ялагдсан  байдаг билээ.

Тэгэхээр Төв банкнаас гаргадаг банкийг дампууруулах шийдвэр харьцангуй голчтой гарсаар ирсэн гэх үзүүлэлт эндээс харагдана. “Капитал” банкны хувьд ч тэр, улс төрийн хүрээнд нэлээд эртнээс дампуурах нь тодорхой банкаар нэрлэгдсээр ирсэн. Улмаар өнгөрсөн оны сүүлээр хотын дарга асан Ц.Батбаяр “Капитал” банкийг шилжүүлэн авах хүсэлтээ Монгол банкинд гаргаж байжээ.

Тэрээр анхлан “Капитал”  банкийг 40 сая ам.доллараар авах асуудлаар  Б.Ундармаа гишүүний гэр бүлтэй зөвшилцөж эхэлсэн байна. Гэвч хэлцэл хийх явцад Б.Ундармаа гишүүнд ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын харьяаны сангуудаас их хэмжээний зээл авсан асуудал сөхөгдсөн юм. Мөн тэрээр ЖДҮХС-гаас авсан зээлтэй нь холбогдуулан, түүнийг яллах тогтоол үйлдэгдсэн байдаг.

Тиймээс ч анхны үнэн болох 40 сая ам.долларыг огцом бууруулж, 20 сая ам.долларт хүртлээ буурч, “Хэлцлийг түргэн дуусгая” гэсэн саналыг хүлээн авсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

АСУУДАЛ: ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ҮНЭГҮЙ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ


Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгарууллаа. Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах болжээ. 

Хөтөлбөрт энэ онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд нэг удаа хамрагдах боломжтой юм.Шалгарсан эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ”-г байгуулах юм. 

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.

Уг асуудлаар ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ямар байр суурь илэрхийлсэн, бэлтгэлээ хэрхэн хангасан талаарх тодруулгуудыг ЭНД ДАРЖ уншина уу. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮНИЙ КОМПАНИ ТОСОН БУМБЫН НУРУУНД ХӨРС ХУУЛАЛТАА ЭХЛҮҮЛЖЭЭ