Энтертайнмент

GOT: Баттай эх сурвалжууд бидэнд юу “шивнэсэн” бэ?

Үзэгч, шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлтийг жинхэнэ утгаар нь бий болгоод байгаа Game of Thrones олон ангит уран сайхны кино шинэ бүлгээ тун удахгүй нээх гэж байна.

Өвөл хаяанд иржээ

Цувралын хамгийн сүүлийн анги цацагдсанаас хойш даруй хоёр жил орчим хугацаа өнгөрч, үзэгчид “цангаж” гүйцэв. Санаанаас хэзээ ч гарамгүй Жон Снөү, Тирион Ланнистер, Денерис Таргариан нарын адал явдал сүүлчийн удаа өрнөх гэж байна. Манай сайтын зүгээс үүний өмнө цахим орчинд үзэгч, шүүмжлэгчид шинэ бүлэгт гарах үйл явдлуудыг хэрхэн таамаглаж байгаа тухай мэдээлэл хүргэсэн билээ. Харин энэ удаад 8-р бүлгийн тухай бидний баттай мэдэж, хүлээж буй зүйлсийг тоймлохоор зорилоо. Баттай эх сурвалжууд бидэнд юу шивнэсэн бэ?

-МАНАЙ ДАЙСНУУД ҮХЭХГҮЙ, ЗОГСОХГҮЙ, СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ-

Трейлэр

Өнгөрсөн сард HBO суваг шинэ бүлгийн халуухан трейлэрийг цацсан нь нэлээдгүй хүний цөсийг хөөргөж, хүлээлтийн эрчмийг хэд дахин өсгөсөн гэхэд хилсдэхгүй.  Бид Жон Снөү болон Денерис Таргариан нар хамтдаа Винтерфелл рүү хүлгийн жолоо залж байхыг, Санса толгой дээгүүрээ нисэн өнгөрөх лууг олж харахыг үзсэн.

Трейлэрт Харанхуй хаад болон Цагаан алхагчид нарын жихүүн тулааны тухай хэсэг гарах үеэр Снөү, Манай дайснууд үхэхгүй, зогсохгүй, сэтгэл зүрхгүй хэмээн хэлсэн билээ. Мөн адтай Тирион Ланнистер, түүний эгч Серсей нартай холбоотой хорхой хөдөлгөм дүр зургуудыг олж үзсэн.

Үндсэндээ бидэнд албан ёсны баталгаатай мэдээлэл гэвэл хоёрхон минутын трейлэр л буй. Ямартай ч, маш том хүрээг хамарсан үхэл амьдралын тулаан өрнөх төдийгүй удаан хугацаанд бугшсан гэр бүл, удам төрлийн үл ойлголцол дуусгавар болох нь тодорхой болжээ.

Related image

-ENTERTAINMENT WEEKLY ЮУ ХЭЛСЭН БЭ?-

Entertainment Weekly

HBO сувгаас цацсан трейлэрийн дараа орох баттай мэдээллүүдийн нэгэнд Entertainment Weekly хэмээх уран сайхны киногоор дагнаж бичдэг сэтгүүлийн шүүмж, дүгнэлтүүд орно. Харин өнгөрсөн онд тус сэтгүүлийн онцлох өгүүлэлд шинэ бүлэгт юу юу өрнөхийг баараггүй мэдэж буйг дэлгэсэн байдаг.

Сүүлчийн бүлэгт миний огт төсөөлж байгаагүй дүрүүд гарч ирсэн хэмээн онхи мартагдсан дүрүүдтэй учирсан тухайгаа тус нийтлэлч бичсэн юм. Шинэ бүлгийн үйл явдал Винтерфеллээс эхэлнэ

Денерис нийт ертөнцийн энх тайванд заналхийлэх нөлөө бүхий дүрүүдтэй нүүр тулжуулзах нь: Харанхуйн хаан болон түүний үхдлүүдийн арми

Image result for game of thrones season 8 entertainment weekly

-СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ДҮҮРЭН-

Эмилиа Кларк

Бидний баттайд тооцон хөөцөлдөх дараачийн эх сурвалж, цувралын Денерис Таргарианы дүрийг бүтээсэн залуу жүжигчин Эмилиа Кларк. Тэрбээр өнгөрсөн онд Good Morning America телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ шинэ бүлгийн сонин сайхнаас санамсаргүй ам алдсан. Түүнийхээр төгсгөлийн адал явдлууд үзэгчдийг сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлгах гэнэ.

Цувралынхаа хамгийн сүүлчийн хэсгүүдийн зураг авалтын ард гарахад л үнэхээр гунигтай байлаа гэж Эмилиа хэлжээ. Би сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй ил гаргасаар, бусад маань зүгээр дээ Эмилиа гэж намайг тайтгаруулахыг хичээгээд л

Шүүмжлэгчдээс үргэлж өндөр үнэлгээ хүртдэг, авьяаслаг, шинэ үеийн жүжигчин өөрийнхөө ч, үзэгчдийн ч сэтгэл хөдлөлийг дээд цэгтээ хүрнэ гэж амласан нь энэ.

Image result for emilia clarke

-ҮЗЭГЧИД СЭТГЭЛЗҮЙЧ ДЭЭР ОЧИХОД ХҮРЭХ ҮҮ?-

Гвендолин Кристи

Тартын Бриеннд тоглодог Гвендолин Кристи E News! агентлагт өгсөн ярилцлагадаа сэтгэлзүйч гэдэг үгийг хавчуулсан нь эрхгүй сонирхол татна. Тэрбээр үзэгчид шинэ бүлгийн галзуу үйл явдлуудын тухай хэн нэгэнтэй ярилцаж, оюун ухаанаа чөлөөлж байхгүй бол сэтгэцийн эмгэгтэй болж ч магадгүй гэсэн утгатай багахан хэтрүүлэг бүхий яриа өгчээ.

Та нар сэтгэлзүйч дээр очих хэрэгтэй болох вий гэж тэр хэлээд, Миний бодлоор, цувралын төгсгөлийн үйл явдал бүх дэлхийг мэргэжлийн сэтгэлзүйч рүү аваачихад хүргэх байх гэсэн юм.

Мөн нэмээд, Энэ бүхэн намайг ч ер бусын ихээр догдлуулж байна. Бид бүгдээр хамтдаа үнэмлэхүй нэгэн хэсэг нь байсаар ирсэн ертөнцийн төгсгөл ирж буйг ойлгох тусам үзэгчдээс ч дутахгүй сэтгэл хөдлөх юм хэмээжээ.

Related image

-ГЭРЭЛ ЗУРГУУД ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?-

HBO сувгаас ил болгосон 14 гэрэл зураг

Хоёрдугаар сард HBO сувгийн зүгээс 8-р бүлэгтэй холбоо бүхий 14 ширхэг гэрэл зургийг цахим орчинд байршуулсан билээ. Тэнд үзэгчдийн хамгийн их харахыг хүлээж буй хайртай дүрүүд харагдана. Гэвч.

Хэдийгээр үнэ цэнэтэй 14 зураг цувралын төгсгөл яаж эргэх талаар хангалттай ихийг өгүүлж чадахгүй хэдий ч, Entertainment Weekly сайтын бичиж байсны дагуу таамаглашгүй дүрүүд ил гарч ирнэ гэдгийг баталж өгсөн. Нэмж хэлэхэд, уран сайхны баг цоо шинэ загварын хувцаснуудыг төгсгөлийн бүлэгт зориулан урласныг мөн тэдгээр зургуудаас олж харах боломжтой.


Төгсгөлийн бүлэг цахиур хагалахад ердөө 2 хоног үлджээ. Та бэлэн үү?

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close