Энтертайнмент

“The Legend” компьютер графикаар бүтсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Б.Тэлмэнгийн анхны бие даасан “The Legend” үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гарагт үзэгч олондоо дэлгэжээ. Үзэсгэлэнгийн гол онцлог орчин үеийн digital art, concept art, character design төрлөөр хийгдсэн компьютер график бүтээл юм.  Энэ нь монголдоо анхны “Digital concept art” үзэсгэлэн бөгөөд 40 гаруй зургаа дэглэсэн байна.


Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь археологийн олдвор, угсаатан зүйн судалгаа шинжилгээнд үндэслэн тухайн үеийн хаад, ноёд, жанжидын өмсөж хэрэглэж байсан хөө хуяг дуулга, чимэглэлийг харуулж, мөн 13-р зууны нэрт жанжин баатруудыг үйл хэрэг, түүхийг сурталчлан таниулахыг зорьсон байна.


“The Legend” үзэсгэлэн нь 4-р сарын 12-19 ны хооронд Сэнгэраги арт галлерейн танхимд долоон хоногийн турш үргэлжлэх ажээ.