Нийгэм

Гоодойн зусланд гарсан гал ой руу орох эрсдэл өндөр байна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гоодойн зусланд гал гарч, 10 гаруй айлын байшин зэрэг шатаж байна. Галын тухай дуудлага мэдээлэл 14.20 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах аврах ангийн алба хаагчид хэд хэдэн машинтайгаар галыг унтраахаар ажиллаж байгаа талаар тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Галын шалтгааныг гагнуурын аппаратаас болсон байж магадгүй гэж таамаглаж буй боловч зарим эх сурвалж хуурайшилт ихтэйн улмаас шар өвс шатсан гэсэн тайлбар хэлж байна.

Гоодойн зусланд гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байгаа хэдий ч гал ой руу орох өндөр магадлалтай байна. Тус зуслан ойн бүстэй маш ойрхон байрладаг.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close