Энтертайнмент

Монголд даваа гарагийн 09:00 цагт “Game of Thrones” цувралын сүүлийн бүлэг цацагдана

“Game of Thrones” цувралын 8-р бүлгийн эхний анги АНУ-д дөрөвдүгээр сарын 14-ны 21:00 цагт цацагдахаар товлогдоод буй. Харин энэ нь монгол цагаар дөрөвдүгээр сарын 15-ны буюу даваа гарагийн өглөөний 9 цагт тохиож байна.

Цуврал уламжлалт маягаараа HBO сувгаар анхлан олон нийтэд хүрнэ. Тийм учраас манай үзэгчид 09:00 цагт сувгаа HBO HD дээр тохируулан цувралын эхний ангийг хүлээн авч үзэх боломжтой юм.

Америкийн зохиолч Жорж Р.Р Мартины цуврал романаас сэдэвлэн бүтээсэн тус олон ангит уран сайхны кино хамгийн анхны ангиа 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд цацаж байжээ. Үүнээс хойш нийт 7 бүлэг, 67 ангийг үзэгчдэд хүргэсэн юм. Нийт 715 төрлийн номинацид нэр дэвшиж байснаас 239-ийнх нь эзэн болж чадсан явдал тус цувралын чанар чансаа хэр дээгүүр үнэлгээтэй байдгийг бэлхнээ илэрхийлнэ.

Манай сайтын зүгээс "Game of Thrones" цувралын сүүлчийн бүлэгт зориулан бэлтгэсэн контентуудыг дараах линкээр орж үзэх боломжтой.

GOT: Денерис Жон Снөүг мэхлэж, Харанхуйн хаантай тулалдах уу?

...Reddit тэргүүтэй сошиал хэрэглэгчдийн орчинд үзэгчид өөрсдийн сонирхолтой таамаглалуудаа харамгүй дэвшүүлж байна. Тэдний дунд шинэ бүлгийг хүлээж тэсэлгүй өмнөх ангиудыг дахин давтаж үзэх явдал түгээмэл болсон нь анзаарагдана. Тэдний зарим нь тийнхүү үзэх явцдаа сүүлчийн бүлэгт гарах зүйлсийг далд утгаар зөгнөсөн гэхэд болохоор хэсгүүдтай таарсан тухайгаа хуваалцах аж.

Forbes сэтгүүлд нийтлэгдсэн өнгөрсөн долоо хоногийн хамгийн их дэмжилттэй байгаа үзэгчдийн таамаглалуудаас сонирхуулбал...

Нийтлэлийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.

GOT: Баттай эх сурвалжууд бидэнд юу “шивнэсэн” бэ?

Цувралын хамгийн сүүлийн анги цацагдсанаас хойш даруй хоёр жил орчим хугацаа өнгөрч, үзэгчид “цангаж” гүйцэв. Санаанаас хэзээ ч гарамгүй Жон Снөү, Тирион Ланнистер, Денерис Таргариан нарын адал явдал сүүлчийн удаа өрнөх гэж байна. Манай сайтын зүгээс үүний өмнө цахим орчинд үзэгч, шүүмжлэгчид шинэ бүлэгт гарах үйл явдлуудыг хэрхэн таамаглаж байгаа тухай мэдээлэл хүргэсэн билээ. Харин энэ удаад 8-р бүлгийн тухай бидний “баттай” мэдэж, хүлээж буй зүйлсийг тоймлохоор зорилоо. Баттай эх сурвалжууд бидэнд юу шивнэсэн бэ?...

Нийтлэлийг бүрэн эхээр нь унших бол ЭНД  дарна уу.

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close