Улс төр

Х.Бадамсүрэнгээр “Эрдэнэт”-ийг үргэлжлүүлэн удирдуулах ШИЙДВЭРИЙГ ЯАГААД ГАРГАВ

Засгийн газраас “Эрдэнэт”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр гарсан даруйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, “Үйлдвэрийн шинэ удирдлагыг Засгийн газраас томилно” гэж онцолж байв. Үүнээс өмнө манай сайт “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох замаар шинэ бүтэц зохион байгуулалт хийж буйг мэдээлсэн юм. Бид мэдээлэлдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар  томилохоор хөшигний ард яригдаж буйг баримтаар сөхөн бичсэн.

Ингэж хэвлэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдох асуудал мэдээлэгдэж, “гэрэл цохьсон” тул шууд томилгоог явуулаагүй. Дараачийн хуралдаанаараа Засгийн газар “Захирлыг шинээр томилно” гэж байсан өмнөх байр сууриасаа няцаж, Х.Бадамсүрэнгийн албан тушаалыг хэвээр үлдээсэн юм. Үүнд бас өөр зүйl ч байсан гэх хардлага үүсээд байгаа юм.

Асуудлыг лавшруулж хөөсөн ч тэр, Х.Бадамсүрэнг албан тушаалд нь хэвээр үлдээх туйлын зорилго У.Хүрэлсүхийн Засгийн газарт байгаагүй. Танхимдаа ихээхэн нэр нөлөөтэй Ц.Нямдорж сайд хэд хэдэн удаа Х.Бадамсүрэнг  “Монголын зэс” корпорацийн талд ажиллалаа гэж хүчтэй шүүмжилж, ажлыг нь өгүүлэх асуудлыг хүртэл сөхсөн байдаг.

Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэрт Жастын Ш.Батхүүгийн гэх тодотголтой “Стандарт” банкны асуудал явсаар  ирсэн. Английн дээд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан, уг асуудлаа Засгийн газрын түвшинд Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг хоёр ч удаа “Стандарт” банктай хэлэлцэхээр хийхээр явуулсан ч тоож уулзаагүй байдаг.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАНАЛТ ДАЙСНААР НЭРЛЭГДЭЭД БУЙ Д.ГАНБОЛД, М.МӨНХБААТАР, О.ОРХОН НАР ЗӨВШӨӨРСӨН УЧРААС ТҮҮНИЙГ  ЗАХИРЛААР ТОМИЛЖ БАЙВ-

Ийм байдлаар гадаад орчинд ч, улс төрийн хүрээндээ ч сул дүрээр нэрлэгдэж явсан  хүн бол Х.Бадамсүрэн. Гэтэл тэр албан тушаалтайгаа үлдэв. Эргэн сануулахад, Х.Бадамсүрэн бол Засгийн газраас “Эрдэнэт” үйлвэрийн 49 хувийг эзэмшигч талтай зөвшилцөж байж, томилогдсон албан тушаалтан.

Өөрөөр хэлбэл, одоо Засгийн газрын заналт дайснаар нэрлэгдээд байгаа Д.Ганболд, М.Мөнхбаатар, О.Орхон нар зөвшөөрсөн учраас түүнийг  захирлаар томилж байсан билээ. Энэ өнцгөөс харахад, Засгийн газар заналт дайснуудынхаа зөвшөөрч, захирлаар тавьсан хүнийг боломж гарангуут нь чөлөөлөх ёстой баймаар.

Х.Бадамсүрэн захирал “Эрдэнэт” үйлдвэрт очингуутаа 300 сая төгрөгөөр автомашин худалдан авч, өөрийн амьдрах байрандаа 180 сая төгрөгийн  засварыг хийлгэсэн гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрч байв. Улмаар өмнө нь хар тамхины асуудлаар цагдаа шүүхийн  хаалга татаж явсан хүү Б.Бадрах нь онцгой дэглэмтэй “Эрдэнэт” үйлдвэр дотор нохойгоо хөтөлж, чөлөөтэй алхдаг. Аав нь огт  юм хэлдэггүй гэх мэдээлэл ч гарч байсан.

Тэрээр захирлаар ажиллах хугацаандаа “Монголын зэс” корпорацийн зүгээс тавигдсан үйлдвэрийн томоохон албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудал дээр огт хөдлөөгүй гэж намынхан хөшигний ард ярьцгаадаг.

Яг энэ өнцгөөс харахад, Х.Бадамсүрэн захирлын гаргасан энэ бүх үйлдэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын “Төрийн мөнгөөр дарга нар тансаглахыг хатуу хориглоно”, “49 талаас “Эрдэнэт” үйлдвэрт үүрэлсэн хүмүүсийг чөлөөлөх ёстой”  гэхчлэн ярьдаг үзэл баримтлалуудаас хол зөрж байгаа билээ.

Эсвэл Засгийн газар өнгөн дээрээ 49 талыг хөөж явуулсан мөртлөө хөшигний ард тэдэнтэй тохиролцож, Х.Бадамсүрэнг захирлаар үлдээсэн болж таарав уу.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (9)

  1. 49% халагдсан захиралуудын оронд томилогдох их санасан гаруудын аргаа ядсан захиалагатай мэдээнцэр л юм даа чааваас хөлсний бичээч авгай нь царайнаасаа дор бичэх юм даа

USD

Close
Close