Нийгэм

НӨАТ-ын сугалааны тохиролоор 50 сая төгрөгийн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулагдлаа. Тохиролд 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон 5 сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50 сая төгрөг хожих билээ.

Энэ удаагийн тохирлоор:

25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс 

30 мянган төгрөгийн азтан 23,507

100 мянган төгрөгийн азтан 2,326

1.0 сая төгрөгийн азтан 206

5.0 сая төгрөгийн азтан 25

10.0 сая төгрөгийн азтан 1

50 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close