Нийгэм

БНСУ дахь Монголчуудын супер цом-2019 тэмцээн боллоо

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд  "БНСУ дахь Монголчуудын супер цом-2019" тэмцээн Сөүл хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр зохиогдсоноороо онцлог байв. 

 

Тэмцээний өрөнхий зохион байгуулагчаар Ардчилсан нам, хамтран зохион байгуулагчаар МҮСБХ, 3Х3 сагсан бөмбөгийн холбоо, БНСУ-ын Күүкмин их сургууль оролцсоноос гадна БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэг, MAXFC холбоо, E9Pay зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажилласан байна. Тус тэмцээнд нийт 30 баг оролцож, эрэгтэй эмэгтэй төрөлд "YES"  баг аваргалсан юм.  Эрэгтэй төрөлд Дэд байрт "Хамаг Монгол" баг, гуравдугаар байранд Корё их сургуулийн баг шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд Дэд байрт Тэгү их сургуулийн баг,  гуравдугаар байрт "Lava" багууд шалгарсан бол шилдэг тоглогчоор "Yes" багийн н.Одбаяр, н.Мөнх-Эрдэнэ нар нэрлэгдэж, цом өргөмжлөл хүртэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close