Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг өглөө

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Мяралзаа ХХК, ДЮЦ ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Эрдэм транс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэрээ үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэдэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтыг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close