Дэлхий

Хар салхины улмаас найман хүн амиа алджээ

АНУ-д хар салхи болж, Техас, Луизиана, Миссисипи болон Алабама гэх дөрвөн мужийн найман хүн амиа алджээ. Түүнчлэн хэдэн арван хүн гэмтэж бэртэж, зарим нь ор сураггүй алга болсон байна.

Байгалийн гамшгийн улмаас 100 мянга орчим байшин барилга, худалдааны байгууллага тог цахилгаангүй болсон гэнэ. Техасын нэгэн хотод л гэхэд өчигдөр/2019.04.14/ 25 хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний наймынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна Миссисипид 20 орчим хүн гэмтэж бэртсэн талаар “USA Today” сонинд мэдээллээ. Тус хар салхитай холбоотойгоор Техаст 2000 нислэг саатах, цуцлагдах зэргээр асуудал үүссэн байна. 

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close