Нийгэм

Жагсаалын үзүүлэх тоглолт боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа албанд хандах, бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор “Жагсаалын үзүүлэх тоглолт”-ыг  хоёр үе  шаттайгаар  нийслэлийн  Аврах анги-105-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.


Жагсаалын үзүүлэх тоглолтод нийслэлийн хүрээний анги, байгууллагын 10 багийн 150 алба хаагч оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.


Тэмцээний дүнгээр гутгаар байрт Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах,  аврах 28  дугаар ангийн алба хаагчид, дэд байрт БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид, тэргүүн байрт   нийслэлийн Аврах    анги  105-ын алба хаагчид тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.